fbpx

Mенторшип

Ментор подкаст: Эрүүл амьдрах 5 хэвшил

Цацрал Цацрал
2019-09-12 1444 0

Зорьсон зорилгодоо хүрэхийн тулд, аз жаргалтай байхын тулд ядаж л хайртай хүмүүсийнхээ тусын тулд эрүүл байх хэрэгтэй. Эрүүл мэнд үгүй бол юу ч байхгүй. Бүр юу ч.. 

Энэ дугаараар Улсын Хоёр дугаар Төв Эмнэлгийн хоол боловсруулах эрхтэн судлалын их эмч Дөлгөөнтэй ярилцаж эрүүл саруул амьдрахын тулд өөртөө хэвшүүлэх 5 алхмыг хуваалцаж байна. 

Тийм ээ заавал өндөр үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэж байхын оронд ердөө дараах 5 зүйлийг анхаарах хэрэгтэй. 

1. Урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэх

2. Зөв хооллох

3. Тогтмол нойр авах

4. Дасгал хөдөлгөөн

5. Бохирдлыг биеэс гаргах

Эдгээр 5 зүйлийг хэвшүүлэхдээ анхаарах зүйл болон зөвлөмжийг доор сийрүүлье.

1. Өнөөдрөөс эхлээд эрүүл хэвшилтэй байхын тулд хамгийн эхлээд мэргэжлийн байгууллагаар урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийлгэх хэрэгтэй. Яг одоогийн эрүүл мэндийн байдлыг зөв тодорхойлсноор ирээдүйд өвчлөл үүсэх эрсдэлээс сэргийлж чадна. Ядаж л юунд анхаарах, юу өвдөж эхэлж байгааг мэдээд авчихна. 

Урьдчилан сэргийлэх үзлэг хийхдээ ямар нэг өвчин зовуургүй бол:

20 -25  нас хүртэл 3 жилд 1 удаа

30 наснаас жил бүр үзүүлж байгаарай.

2. Хооллолт бол бидний амьдралын салшгүй хэсэг. Өдрийн 12 цаг хүртэл хүний ходоод ямар ч хоолыг бүрэн задалж, шим тэжээлээ авч чаддаг. Тиймээс энэ үед шим тэжээлтэй хоол хүнс тэр дундаа мах махан бүтээгдэхүүн хэрэглэх нь тохиромжтой. Үдээс хойш 2-4 цагаас эхлэн хоол боловсруулах үйл явц удааширч эхэлдэг байна. 

Анхаараарай: Хүн бүрийн бие физиологи өөр өөрийн гэсэн онцлогтой учраас сайн гэж шуурч байгаа дэглэмийг дагах хэрэггүй. Магадгүй олон хүнд таарч байгаа ч танд тохирохгүй байж болох юм.

Хэрвээ таны өдөр тутмын хооллолтын хэвшил таарахгүй бол дараах шинж тэмдэг илэрч болно.

  • Өтгөн хатах
  • Ходоод хямарч , нойр булчирхай өрөвссөнөөс гүйлгэх, тавгүйтэх 
  • Арьс өнгөө алдах

3. Өдрийн эрч хүчээ олж авахад нойр нэн чухал. Унтаад л байгаа хэрнээ ядарсан хэвээр байвал та гүн нойрсолт авч чадахгүй тайван бус байгааг илэрхийлж байна.

Зөвлөмж: Өөртөө зөв ачаалал өгөөрэй. Жишээ нь спортоор хичээллэх, иог болон бясалгал хийж болох юм. Хэрвээ үнэхээр энэ аргыг хэрэглэсэн ч нойр хүрэхгүй байвал мэдрэлийн нарийн мэргэжлийн эмчид хандаарай. 

Нойрны цикл алдагдсан бол ажлын ачааллаа зөв тэнцвэржүүлж шөнийн цагаар анхаарал татах зүйлс хийхгүй байхыг зөвлөж байна. Тэр дундаа утсаа оролдохгүй байхыг захиж байна.

4. Дасгал хөдөлгөөний тэнцвэрийг олох нь чухал. Дээр хэлсэнчлэн хүн бүрийн биеийн онцлог өөр учраас өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийж байгаарай. Гэнэт ихээр хөдөлгөөн хийх, ачаалал авах зэрэг нь мэдээж таны биед муу. Таныг спортын тамирчин бол гэж хэлээгүй ч ядаж л цэцэрлэгт сурч байсан 8 тоот дасгалыг өглөө босоод хийж байгаарай. Энэ нь таны өдрийн туршид хийх хөдөлгөөний бие халаалт болж, эрч хүчтэй байхад тусална.

5. Ходоод гэдсэнд хуримтлагдсан бохирдлыг үргэлж цэвэрлэж байх хэрэгтэй. Хүнс тэжээлийн боловсролт ойролцоогоор 24 цагт явагдаж дуусдаг. Үүнээс илүү удаан хугацаагаар бохирдлоо тээсээр байвал түүнээсээ хордох эрсдэлтэй юм. Тиймээс ислэг ихээр агуулсан хоол хүнс хэрэглэж хэвшээрэй.

Эдгээр зөвлөмжийн дэлгэрэнгүй подкастаас хүлээн авч сонсоорой.

Холбоотой мэдээ

Орчин үед ажлын талбар хэрхэн өөрчлөгдөж байна вэ? + Дадлага хийхийн ач тус

Ментор подкаст энэ удаа Монгол Шуудан ХК Дэд захирал (Стратеги төлөвлөлт, Бизнес хөгжил) Г. Тэлмэн оролцон очин үеийн ажлын талбарын өөрчлөлт, түүнд бэлдэх аргуудаас хуваалцлаа. Бидний тийм ч сайн

Цацрал 2019-10-15

Ментор подкаст: Хувь хүний брэндинг гэж юу вэ? + Сошиал медиаг ашигтайгаар хэрэглэх нь

Энэ дугаарын ментороор “Сирм” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Насантулга оролцлоо. Худалдааны салбарт ажилладаг хүний хувьд бүх зүйлийг "борлуулалт" гэсэн өнцгөөс хардаг гэж тэрээр хэлж байсан юм.  Яг

Цацрал 2019-09-30

Уул уурхайн салбарт карьер эхлүүлэх гэж байгаа бол заавал сонсох подкаст

Хэрвээ та уул уурхайн салбараар суралцаж байгаа, сурахаар төлөвлөж байгаа, сонирхож байвал энэ подкастыг заавал сонсоорой. Учир нь энэ дугаарын ментор болох MONGOLIAN MINING CORPORATION - Олборлолт үй

Цацрал 2019-09-20