fbpx

Mенторшип

Уул уурхайн салбарт карьер эхлүүлэх гэж байгаа бол заавал сонсох подкаст

Цацрал Цацрал
2019-09-20 1172 0

Хэрвээ та уул уурхайн салбараар суралцаж байгаа, сурахаар төлөвлөж байгаа, сонирхож байвал энэ подкастыг заавал сонсоорой. Учир нь энэ дугаарын ментор болох MONGOLIAN MINING CORPORATION – Олборлолт үйлдвэрлэл хариуцсан захирал Лхагва-Очир оролцож уул уурхайн салбарын онцлогийг өөрийн туршлагаар дамжуулан бидэнд маш ойлгомжтой тайлбарлаж өгсөн юм. 

Тэрээр уул уурхайн салбарт арав гариу жил ажиллаж байгаа бөгөөд геологийн инженерээс олборлолт үйлдвэрлэл хариуцсан захирал хүртэл амжилттай ажиллаж яваа нэгэн юм.

Подкастын талаар

Салбарын онцлогийг тэрээр:

Уул уурхай нь олон хүний хүч хөдөлмөр, мэдлэг чадвар ордог багийн ажиллагаа бүхий ажил юм. Олон төрлийн нарийн мэргэжлийн хүмүүстэй уялдаа холбоотой ажилладаг учраас мэдээллийг зөв дамжуулах, хүлээж авах ур чадвар маш чухал. Учир нь үе дамжлага бүрд тус бүрдээ ялгаатай дамжлага бүхий процесс явагддаг учраас зөвхөн өөрийн мэддэг хэсгээ, чаддаг зүйлээ чанартай хийх нь чухал байдаг. Харин бүх зүйлийг мэддэг юм шиг байж болохгүй.

Энэ салбар нь дотроо хэрхэн салбарладаг юм бол? Ямар ямар мэргэжлийн хүмүүс байдаг вэ?

Хэрхэн ангилах вэ гэдгээс хамаарч өөр өөрөөр хэлэх байх. Түрүүн хэлсэнчлэн олон баг бүрэлдэхүүн ажилладаг гэдэг утгаараа геологич, уулийн инженер, геотехникын инженер, тэсэлгээ, баяжуулалтын инженер гэх мэт маш олон төрөлжсөн мэргэжилтэн байдаг.

Улс төрөөс шалтгаалсан ажлын байранд нөлөөлөх нөлөө хэр их байдаг вэ?

Төсөл боловсруулах үеэс л улс төр, эдийн засаг, байгалийн зэрэг олон хүчин зүйлийн нөлөөг тооцоолдог. Монгол орны хувьд улс төрийн нөлөө харьцангуй өндөр байдаг.

Энэ салбарт анх карьер  эхлүүлэхэд ямар бэрхшээлүүд гардаг вэ?

Хүнд үйлдвэрлэл гэдэг утгаараа ажлын орчин хүнд, гэр бүлээсээ хол гээд янз бүрийн бэрхшээл тулгарч болно. Миний хувьд геологич буюу судалгаа, тооцоолол суурьтай байсан учраас уурхайн орчинд  ажиллах эхэндээ хэцүү байсан. Гэхдээ зорилго тавиад явахад ямарч бэрхшээлийг давж болдог.  Бусад залуучууд ч гэсэн яг ажлын байран дээр гараад шантардаг үе байдаг. Тиймээс юу ч гэсэн үр дүн гартал хийгээд л үзэх хэрэгтэй.

Таны хувьд таны мэргэжлийн хамгийн сайхан зүйл нь юу вэ?

Олон хүний хөлс хөдөлмөрөө шингээж, нөөцийг баялаг болгож эх орондоо бүтээн байгуулалт хийж байгааг харах сайхан байдаг.

Хэрвээ та уул уурхайн салбараар төгсөж байгаа бол дараах зөвлөгөөг хүргэж байна. 

– Шинэ ажлын байр зарлагдаагүй байсан ч өөрийн CV эсвэл анкетыг компаниуд луу явуулж байгаарай. Учир нь тухайн салбарт шинэ боловсон хүчин бэлтгэгдэж гарлаа гэдгийг мэдэгдвэл ямар нэг ажлын байр гарлаа гэж бодоход тантай холбоо барих болно.

– Сургуулиа төгсөөд ямар компанид ажиллах вэ гэдэг их чухал. Энэ нь таны цаашдын карьерын өсөлтөд ихээхэн нөлөөтэй. Тиймээс өөрийн онцлог, давуу талаа бий болгоорой.

– Цаашдын өсөлт хөгжилт сайтай, санаачилга дэмжиж ажилладаг байгууллагад ажиллах нь авч буй цалингаасаа ч чухал байдаг.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг подкастаас хүлээн авч сонсоорой 🙂

Холбоотой мэдээ

Орчин үед ажлын талбар хэрхэн өөрчлөгдөж байна вэ? + Дадлага хийхийн ач тус

Ментор подкаст энэ удаа Монгол Шуудан ХК Дэд захирал (Стратеги төлөвлөлт, Бизнес хөгжил) Г. Тэлмэн оролцон очин үеийн ажлын талбарын өөрчлөлт, түүнд бэлдэх аргуудаас хуваалцлаа. Бидний тийм ч сайн

Цацрал 2019-10-15

Ментор подкаст: Хувь хүний брэндинг гэж юу вэ? + Сошиал медиаг ашигтайгаар хэрэглэх нь

Энэ дугаарын ментороор “Сирм” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Насантулга оролцлоо. Худалдааны салбарт ажилладаг хүний хувьд бүх зүйлийг "борлуулалт" гэсэн өнцгөөс хардаг гэж тэрээр хэлж байсан юм.  Яг

Цацрал 2019-09-30

Уул уурхайн салбарт карьер эхлүүлэх гэж байгаа бол заавал сонсох подкаст

Хэрвээ та уул уурхайн салбараар суралцаж байгаа, сурахаар төлөвлөж байгаа, сонирхож байвал энэ подкастыг заавал сонсоорой. Учир нь энэ дугаарын ментор болох MONGOLIAN MINING CORPORATION - Олборлолт үй

Цацрал 2019-09-20