fbpx

Зөвлөгөө

Юу ч хийх эрч хүчгүй болбол хэрхэн буцаж сэргэх вэ?

Цацрал Цацрал
2019-10-01 4472 1

Та заримдаа юу ч хиймээргүй нэг тийм идэвхгүй үетэй тулгардаг уу? Хийх ёстой ч хийх сэдэл, эрч хүч, хүсэл байхгүй үе бид бүгдэд  нь бий. Энэ үед хэрхэн эргэж эрч хүчээ цэнэглэх вэ? яаж буцаж идэвхтэй болох аргаас хуваалцаж байна.

За тэхээр хамгийн эхэнд хийх зүйл бол яагаад идэвхгүй байдал бий болсон бэ гэдгийг олж мэдэх. Шалтгааныг нь мэдэж байж дахин давтахгүйгээр эргэж эрч хүчтэй болж чадна шүү дээ. Олон тохиолдолд дараах шалтгаануудаас үүдэлтэй байж болно.

Нийгмийн болон өөрийн өндөр хүлээлт

Заавал сайн байх ёстой, гоё байх ёстой, чанартай хийх хэрэгтэй гэх мэтчилэн хэт төгс байдлыг эрмэлзэх нь тухайн зүйлээс халшрах шалтгаан болдог.

Бие мах бодийн хэрэгцээгээ үл тоомсорлох

Хүний бие хангалттай хэмжээний нойр, шим тэжээлийг авахаас гадна сэтгэл зүйн тайван байдал хэрэгтэй. Эс тэгвээс хүний биеийн дархлаа муудаж, эрч хүч багасна. Тиймээс нэг удаа юм чинь гээд орхилгүй заавал сайн нойр авч, шим тэжээлээр баялаг хоол хүнс хэрэглээрэй. Насанд хүрсэн хүн дунджаар 2500 орчим калор авах хэрэгтэй. Хэдий та авах ёстой калорын хэмжээгээ авч чадаж байгаа ч зайлшгүй хэрэгтэй амин хүчил, эрдэс зэргээ авч чадахгүй бол бие мах бодь сульдаж эхэлдэг.

Эрч хүчтэйгээр ажиллах шалтгаангүй болох 

Бид ямар ч зүйлийг чин сэтгэлээсээ, эрч хүчтэйгээр хийхэд түүнийг хийх шалтгаан ард нь заавал байдаг. Тиймээс эрч хүчгүй байгаад байгаа нь эрч хүчтэй байх шалтгаан хангалттай хүчирхэг биш байна. Тиймээс энэ үед яагаад анх үүнийг хийхээр болсноо эргэн санах нь сайн арга болдог.

Заа одоо эргэж эрч хүчтэй болох хэсэгтээ орцгооё.

Хүн хүний онцлогоос хамаарч өөр өөр олон аргуудыг хэлж болно. Энэ удаа хүн бүрт таарах хамгийн үр дүнтэй цөөн аргаас хуваалцаж байна.

1. Бясалгал! Бясалгал! Бясалгал! 

Энэ бол хамгийн үр дүнтэй арга юм шүү. Сэтгэл зүйн хувьд аливаа асуудлыг хүлээж авах хандлагаас хамаарч хүний мотивац буурдаг. Тиймээс бясалгалын тусламжтайгаар асуудлыг зөв хүлээж авах, аз жаргал, сэтгэл зүйн амар тайван байдлыг мэдэрч болно. Яаж бясалгал хийх вэ гэж үү? Энэ нь тийм ч хэцүү биш ба анхлан хийж байгаа бол ердөө тавхан минут байсан ч болно.

Та өөрт эвтэйхэн ямар нэг байрлал аваад нүдээ анин өөртөө хэлэх энгийн үгийг хэлж түүнийгээ төсөөлөн бодох гээд хичээгээрэй. Жишээ нь зүгээр л “Би өөртөө маш их хайртай. Би бүх ажлаа амжуулж чадна” гэх мэтчилэн үгсийг өөртөө хэлж болох юм. Тэгээд бүх ажлаа амжуулчхаад аяга кофе ууж байна гэж төсөөлж болох юм. Заавал ямар нэг заасан заавар зөвлөгөө дүрэм байхгүй. Тэгээд болж өгвөл нарны гэрэл, салхийг мэдрэхийг хичээгээрэй. Өглөөд өөртөө сайхан үг хэлж, нарны гэрэл салахыг мэдэрч дахин нэг өглөөг угтах бол өөртөө хийж буй сэтгэл зүйн фитнес юм.

Аажимдаа төвлөрөх хугацаагаа илүү уртасгаж болно. Хамгийн гол нь нэг удаа хийгээд өнгөрөх биш тогтмол байлгахыг хичээгээрэй. Та гайхамшгийг мэдрэх болно.

2. Өөрөө өөртөө “Би” цаг өгөх 

Та магадгүй өмнө өөрийгөө хэт хүчлээд байсан байж магадгүй. Энэ удаа танд амралт хэрэгтэй ч байж мэднэ. Тиймээс өөртөө буцаж “эргэж ирэх” багахан хугацаа өгөөд үзээрэй. Энэ хугацаанд өөрийн дуртай зүйлээ хийж, найзуудтайгаа уулзаж, шинэ зүйл эхлүүлж ч болох юм. Нэг өдөр өөртөөгөө болзож яагаад болохгүй гэж? Дуртай хөгжмөө сонсоод гудамжаар алхаж, өөртөө халуун кофе авч өгч, бүр кино үзэж өөртөөгөө болзох нь таны сэтгэл санааг гайхалтай сайжруулна гээч!

3. “Бета” арга

Ямар нэгэн зүйл хийх эрч хүч, хүсэлгүй болоход хэт өндөр хүлээлтээс болдог гэж дээр хэлсэн. Тэгвэл үүнээс хялбархан бултах боломжтой. Энэ бол бета арга. Энэ аргыг google компанид ашигладаг ба ямар нэгэн зүйлийг заавал төгс болгохгүй “хөгжүүлж байгаа” буюу өнөөдрийн хувьд хамгийн сайнаараа байгааг хэлж байгаа юм. Тухайн үр дүн муу байсан ч  хамаагүй эхний байдлаар гаргаад дараа нь түүнийгээ засаж сайжруулах байдлаар явахыг “Бета” арга гэж хэлж болно. Тиймээс  та ” хэдий төгс биш ч өнөөдрийн байдлаар хамгийн сайн” гэсэн дүрмээр яваад үзээрэй. Яагаад ч юм энэ аргаар ямар ч ажлыг хийж эхэлснээр илүү стрессгүй амьдрах болно.

4. Шинэ сорилтод орох 

Яагаад идэвхгүй болсон нэг том шалтгаан бол та хэтэрхий удаан тав тухтай орчиндоо байжээ. Үүнийг дэлхий дахинаа comfort zone гэж нэрлэдэг ба шинжлэх ухааны олон судалгаа болон зөвлөмжүүд бий. Тиймээс тухтай орон зайнаас гарах эхний арга бол өөрийн хийж чадахгүй байгаа зүйлээ онилж аваад даваад гарах. Эсвэл шинэ зүйл сурч мэдэх нь хамгийн сонгодог арга байж болно. Тиймээс ямар ч байсан өөрийнхөө тав тухтай орчноосоо салж шинэ сорилт өөртөө тавиарай.

 

Эцэст нь хэлэхэд бүх зүйл түр зуур байдаг нь хааяа сайн зүйл шүү! Тиймээс эдгээр аргыг ашиглан тун удахгүй эргэн эрч хүчтэй болно гэж найдаж байна. Танд амжилт хүсье!

Холбоотой мэдээ

Halloween vibe: Halloween-ы баярын үеэр заавал үзэх шилдэг 10 кино 

Аалз, сүнс, хулуу, шулам, чөтгөрийн хэлбэр дүрстэй чимэглэлээр дүүрэн сарын мэнд хүргэе. Манай улсад Halloween-ы баярыг төдий л тэмдэглэдэггүй болохоор нэг л догдлохгүй, уур амьсгал бүрдэж өгөхгүй бай

oneminute 2019-10-22

Кофегүйгээр өглөөг угтах 10 арга

Кофе 1671 оноос хойш хүн төрөлхтөний өглөөг “аварч” байгаа билээ. Гэхдээ кофейн хүний хоол идэх дуршлыг багасгадаг тул өглөө сэрээд кофе уудаг хүмүүс дийлэнхдээ өглөөний цайг алгасдаг байна. Иймд энэ

oneminute 2019-10-22

ПЯНЗНЫ ТУХАЙ А-Я ХҮРТЭЛ #1

Гар утсаа бариад л хүссэн цагтаа, дурын дуугаа сонсох боломжтой болох гэж хүн төрөлхтөн 141 жилийг зарцуулсан. Гэсэн хэдий ч, өнгөрсөн онд дэлхий даяар нийт 9,7 тэрбум пянз борлуулагджээ. Энэ нь өмнөх

oneminute 2019-10-21