fbpx

Зөвлөгөө

“Stress management” буюу стрессийг удирдаж өөдрөг амьдрахад туслах 6 зөвлөгөө

Цацрал Цацрал
2019-09-25 1572 0

Хэрэв та сүүлийн үед жижиг зүйл дээр ч бухимдаж түүндээ стрессдэж түүнийгээ дагаад ажил тань  урагшлахгүй байгаа мэт санагдаж байна уу? Ажил, хичээл, гэр бүл гээд олон зүйл дээр анхаарлаа хандуулмаар байвч нэг л амжиж өгөхгүй байна уу? 

Тайвшир.. Дэлхийн нийт хүн амын гуравны нэг нь яг тан шиг асуудалтай байгаа. Нэг ёсондоо бараг л хүн бүрт тохиолддог асуудал юм. Амжилтанд хүрсэн хүмүүст нийтлэг байдаг чадвар бол олон асуудлаа зохицуулж стрессийг удирдаж сурсанд л ялгаа бий. Хэрэв Томас Эдисон 50000 удаа амжилтгүй туршилаа гээд  стрессийг зохицуулж тууштай хийгээгүй бол өнөөдөр түүний нээлтүүд байх эсэх нь эргэлзээтэй. Ингээд олон үг нуршилгүй стрессээ удирдаж өөдрөг, өндөр бүтээмжтэй ажиллахад тань туслах дараах хэдэн аргыг санал болгоё. 

 

  •  5 минутын өглөөний бясалгал

 

Хэрэв та өглөө сэрэнгүүтээ утсаа шалгаж аль эсвэл яаран босдог бол таны өглөө стресстэй эхлэх нөхцөл тавигдах нэг үндэс юм. Та сэрдэг цагаасаа 5 минутын өмнө сэрээд 5 минутын бяцхан дасгал хийгээд үзээрэй. Бясалгал гэхээр олон хүмүүс олон цаг зарцуулсан, хэцүү зүйл мэтээр төсөөлдөг. Гэхдээ үнэндээ бол маш энгийн зүйлээс л эхэлдэг билээ. Та өөрт эвтэйхэн ямар нэг байрлал аваад нүдээ анин өөртөө хэлэх энгийн үгийг хэлж түүнийгээ төсөөлөн бодох гээд хичээгээрэй.

 

Жишээ нь зүгээр л “Өглөө бол бэлэг. Энэ бэлгийг би хамгийн сайнаар ашиглана. Би бүх ажлаа амжуулж чадна” гэж өөртөө хэлж болох юм. Тэгээд бүх ажлаа амжуулчхаад аяга кофе ууж байна гэж төсөөлж болох юм. Заавал ямар нэг заасан заавар зөвлөгөө дүрэм байхгүй.  Таны далд ухамсар бие мах бодь тань мөн адил магтаал урамшуулалд дуртайг мартаж болохгүй. Харин энэ үг таны сэтгэлээс гарч байхад л хангалттай. Тэгээд болж өгвөл нарны гэрэл, салхийг мэдрэхийг хичээгээрэй. Өглөөд өөртөө сайхан үг хэлж, нарны гэрэл салхыг мэдэрч дахин нэг өглөөг угтах бол өөртөө хийж буй сэтгэл зүйн фитнес юм. Энэ дасгалыг тогтмол хийснээр өдөр бүрийн үнэ цэнийг мэдэрч цаг завыг гамнаж, өөртөө итгэх итгэл ч мөн адил нэмэгдэнэ.  

Хэрэв та хүсвэл дасгалаа хийж байхдаа дараах дууг сонсоорой

  1. https://www.youtube.com/watch?v=Rji8wEeUwVc
  2. https://www.youtube.com/watch?v=y8NDRElMWwk

 

  1. Хийх зүйлсийн жагсаалтаа цаасан дээр гагаж бичээд биелүүлсэн бол базаж хаях, эсвэл зөвлөх.

    Та магадгүй ухаалаг утас байхад заавал цаасан дээр бичих ямар хэрэгтэй юм гэж бодож магадгүй. Гэхдээ хүний барих, хүртэх мэдрэхүй ч мөн адил тархи луу мэдээлэл явуулдаг билээ. Таныг цаасаа зөвлөж эсвэл базахад тархинд тухайн ажлыг хийж дууслаа гэсэн мэдээлэл очиж хариу баярлах, урамших хариу үйлдэл хүчтэй мэдрэгдэнэ. Энгэснээр ажлын бүтээмж нэмэгдэх ба хийж байгаа ажилдаа эерэгээр хандах боломж олдоно. Хэдийгээр цаасан хэрэглээ хуучирсанч давуу талууд олон ажээ. 

  1. Нэгэн хэвийн байдлаас татгалзаж шинэ зүйл турш.

Гэр ажил фитнесс гэр гэх мэт байнгын давтагддаг үйлдлүүдээ өөрчлөөд үзээрэй. Ихэнх хүмүүс нэгэн хэвийн байдлаас болж  стрессдэж байдаг. Хэрэв та ямар нэг шалтгаангүйгээр уур тань хүрч бухимдах болсон энэ аргыг туршаад үзээрэй. Жишээ нь өглөө бүр явдаг замаасаа өөр замаар явах, шинэ зоогийн газраар үйлчлүүлж шинэ танилтай болж болох юм. Ажиллах орчноо байнга өөрчилж шинийг туршиж бүтээлчээр сэтгэхийг зорих нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, таныг бухимдуулахаас сэргийлнэ. Яг ийм ажиллах арга барилтай эрхмийн талаар нийтлэлийн эндээс унших боломжтой.

  1. Хийх ажлаа эртнээс, нарийн төлөвлөх.

    Бид хэзээ ч ажлаа бүтэхгүй байгаасай, олон юм давхцаасай гэж боддоггүй шүү дээ. Энэ бүхэн төлөвлөөгүйгээс үүдэж бий болдог. Олон ажил давхцах үед бид уурлаж бухимддаг. Тиймээс цаг төлөвлөхөд туслах апп-ын талаар мэдээллийг эндээс уншаарай. Нэмэлт Мөн яг ийм арга барилтай эрхмийн ажиллах арга барилтай дэлгэрэнгүй эндээс уншаарай.

  1. Бусадтай ярилцаж санаа бодлоо хуваалц

    . Бусадтай өөрийн бодол санаагаа хуваалцсанаар таны бодол илүү цэгцтэй болно. Энэ нь таны сэтгэл санаанд эерэгээр нөлөөлөөд зогсохгүй ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг байна.Ихэнх маш амжилттай бизнесүүдийн цаана өөрийн санаагаа хуваалцаж тохирох хамтрагчаа олсонд байдаг. Ажил хэрэгч эрхмүүдийн хамгийн чухал уулзалтын талаар мэдээллийг эндээс уншаарай.

  2.  Өдөрт хийх хамгийн чухал ажлаасаа дор хаяж нэгийг сонгож аваад дор хаяж  бүтэн цагийн турш төвлөрч ажиллах.

    Хийх ажил дундаасаа хамгийн чухлыг сонгож аваад тэр ажилдаа төвлөрч ажиллаад гараасаа гаргаж хэвшвэл өдөр бүхэн үр бүтээмжтэй байна. Нэг ажлаа амжуулсны дараа багахан хэмжээний амралт аваад дараагийн ажилдаа төвлөрөх. Энэ мэт ажлыг чухал яаралтайгаар ангилаад төвлөрч ажиллан амжуулах нь илүү эмх цэгцтэй бөгөөд үр дүнтэй арга юм. Энэ аргын бас нэгэн чухал хэсэг нь өдрийн төгсгөлд хийх ажлын дүгнэлт. Та тухайн өдөрт амжуулсан ажил болон дуусаагүй ажлаа дүгнэж маргаашийн ажлаа ангилж тавьж хэвшил болгоорой. Учир өдрийг өөдрөг, үр дүнтэй өнгөрөөхөд өглөө чухал боловч өдрийн төгсгөл мөн адил чухал билээ.

7. Ингээд хамгийн чухал хэсэг бол сэтгэл зүйн байдлаас гадна таны биеийн эрүүл мэнд юм.

Та эрүүл байснаар сэтгэл зүйн хямрал болон ядаргаа зэрэг ажлын бүтээмжийг бууруулдаг зүйлсээс хол байна.Үүний тулд маш сайн унтаж амарч эрүүл зөв хоол хүнс хэрэглээрэй.

 

 

Холбоотой мэдээ

Halloween vibe: Halloween-ы баярын үеэр заавал үзэх шилдэг 10 кино 

Аалз, сүнс, хулуу, шулам, чөтгөрийн хэлбэр дүрстэй чимэглэлээр дүүрэн сарын мэнд хүргэе. Манай улсад Halloween-ы баярыг төдий л тэмдэглэдэггүй болохоор нэг л догдлохгүй, уур амьсгал бүрдэж өгөхгүй бай

oneminute 2019-10-22

Кофегүйгээр өглөөг угтах 10 арга

Кофе 1671 оноос хойш хүн төрөлхтөний өглөөг “аварч” байгаа билээ. Гэхдээ кофейн хүний хоол идэх дуршлыг багасгадаг тул өглөө сэрээд кофе уудаг хүмүүс дийлэнхдээ өглөөний цайг алгасдаг байна. Иймд энэ

oneminute 2019-10-22

ПЯНЗНЫ ТУХАЙ А-Я ХҮРТЭЛ #1

Гар утсаа бариад л хүссэн цагтаа, дурын дуугаа сонсох боломжтой болох гэж хүн төрөлхтөн 141 жилийг зарцуулсан. Гэсэн хэдий ч, өнгөрсөн онд дэлхий даяар нийт 9,7 тэрбум пянз борлуулагджээ. Энэ нь өмнөх

oneminute 2019-10-21