fbpx

Зөвлөгөө

OM Playlist: Ажлаа хийж байхдаа сонсох боломжтой 5 аялгуу

oneminute oneminute
2019-10-21 792 0

Майамигийн Их Сургуулийн судалгаагаар ажлын бүтээмжинд сонгодог хөгжим, байгалын дуу чимээ, видео тоглоомын дуу, орчны дуу чимээ, эрчтэй ая / epic music гэх таван төрлийн хөгжим ихээхэн нөлөөлдөг нь тогтоогджээ.

Хүн аливаа үйлдлийг дангаар нь тэр бүр хийдэггүй. Тухайлбал, хүн юм бодож байхдаа харах, амьсгалах, орчны дуу чимээг сонсох гэх мэт үйлдлүүдийг давхар хийж байдаг. Тус олон үйлдлийг зэрэг хийх зуршил нь амархан тогтоох, хурдан хугацаанд сэргээн санах гэх мэтээр тархины үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлсөөр ирсэн. Иймд бид ажлаа хийж байхдаа болон түр завсарлах үедээ сонсох боломжтой таван аялгууг сонирхуулж байна. 

 

УС”, Дэлхий хамтлаг

Дэлхий хамтлагийн “Ертөнц” цомог дахь энэ ая бодлоо цэгцэлж, түр завсарлага авахад тус болно гэж найдаж байна. Тэдний “Ертөнц”, “Байгаль” гэх хоёр цомог HIFI-н борлуулалт сайтай цомгуудын тоонд хэд хэдэн удаа багтаж байсан. Мөн тус хамтлаг энэ онд дахин нэг цомог өлгийдөн авах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэсэн шүү. 

 

SNOWCONE”, Deadmau5

Billboard өнгөрсөн онд гүн төвлөрөхөд тус болох дуунуудыг жагсаалтандаа энэ аяыг онцолж байсан. 

 

ELOH” гар утасны тоглоомын дуу 

Apple Design Awards 2019 оны шилдэг апп-уудын нэгээр Eloh шалгарсан. Тус апп хөгжүүлэгчид хөгжмийн тусламжтайгаар хэрэглэгчийн тархийг амрааж, тайвшруулах зорилготойгоор Eloh-г бүтээсэн юм. Ингэхдээ тэд дижитал хөгжмийн эффект ашиглалгүй, бодит шуум оруулсан нь тус апп-н үнэлгээг өсгөжээ. 

 

ААВДАА”, Duna

Venom хамтлагийн beatmaker Duna-г “Hypeman” entertainment компанийн продюсер байсан гэдгээр нь олон хүн таних биз. Түүний дуучин М.Янжиндуламын “Аавдаа” хэмээх алдарт дууг sample-даж хийсэн аяыг энэ удаад онцоллоо. 

 

WE FOUND LOVE”, 2Cellos 

МУГЖ Б.Шаравын “Гэгээн алсад одох юмсан”, Ryuichi Sakamoto-н “Merry Christmas, Mr. Lawrence” гэх мэт сонгодог, алдартай аязаас гадна дуучин Rihanna-н “We found love” дууны аяыг хийл дээр сонсох хичнээн сэтгэл хөдөлгөм гэж санана. Шинэ санаа хайж байхдаа үүнийг сонсоод үзээрэй. 

 

Дашрамд сонирхуулахад,  brain.fm, jango radio гэх мэт үнэ төлбөргүй стрийминг үйлчилгээ үзүүлдэг веб хөтчүүдийг ашиглан хүссэн дуугаа сонсох боломжтой шүү. 

Нийтлэлийг:  Э.Сударчулуун

 

Холбоотой мэдээ

Нэрт зохиолч Ф.Достоевскийгоос суралцах санаа

Оросын нэрт зохиолч, их сэтгэгч, философич Фёдор Михайлович Достоевскийн 198 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тодруулбал, тэрээр 1821 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр мэндэлжээ. Иймд, өнөөдрийн

Э. Сударчулуун 2019-11-11

OMPlaylist: Бүх цаг үеийн шилдэг гитарын гоцлолтой 10 дуу

Цаг агаартай зүйрлэн илэрхийлвэл таны өнөөдөр ямар байна вэ? Хэдхэн цагийн дараа амралтын өдөр болох гэж буй юм чинь нэг их шуураагүй гэж найдья. Яг өнөөдөр шиг налгар өрнөж байж ч болох юм. Цаг агаар

Э. Сударчулуун 2019-11-08

Герман хэл анхлан суралцагчдын гаргадаг түгээмэл алдаа + практик зөвлөгөө

Европын орнуудын иргэд Англи, Испани, Герман хэлийг түлхүү хэрэглэдэг. Язгуурын хувьд “Энэтхэг-Европ” хэлний бүлд багтаж, цагаан толгойг Латин үсгээр тэмдэглэх боловч хэл зүйн хувьд Англи, Солонгос гэ

Э. Сударчулуун 2019-11-07