fbpx

Зөвлөгөө

ПЯНЗНЫ ТУХАЙ А-Я ХҮРТЭЛ #1

oneminute oneminute
2019-10-21 1556 1

Гар утсаа бариад л хүссэн цагтаа, дурын дуугаа сонсох боломжтой болох гэж хүн төрөлхтөн 141 жилийг зарцуулсан. Гэсэн хэдий ч, өнгөрсөн онд дэлхий даяар нийт 9,7 тэрбум пянз борлуулагджээ. Энэ нь өмнөх оноосоо 12 хувь өссөн үзүүлэлт байлаа. 

Хүн төрөлхтөн хөгжмийн түүхэнд хэзээ ч байгаагүй өндөр түвшний чанар, дуугаралт, цахим хэлбэрийн баялаг сантай эрин зуунд амьдарч байгаа атлаа том, дуугариг, хар эдэнд яагаад дурлаад байгаа юм бол оо? 

 

ПЯНЗ ГЭЖ ЮУ ВЭ? 

Хамгийн энийнээр, Америк зохион бүтээгч Emil Berliner-ийн хатуу нийлэг резинээр (хаймар) бүтээсэн дугуй хавтанг ПЯНЗ гэдэг. Хөнгөн цагаан хавтанг тусгай төхөөрөмжөөр маажиндан бэлдэц бэлтгэнэ. Дараа нь электрон токарийн машин дахь зүүг ашиглан уг бэлдэцэндээ ховил гаргах ёстой. Тус зорсон гадаргууг өндөр температуртай, 100 тонны даралттай усаар сайтар цэвэрлэснээр хатуу хаймаран материал үүснэ. Ингээд эцэст нь тэг дунд нь жижигхэн нүх хийж, ирмэгийг нь өөлсөн хаймран дээр дуу бичсэнээр энэ “амилж”, пянз бий болох юм. 

1919 онд Грамофоныг сайжруулан, хөгжүүлсээр 10 инчийн диаметртэй пянзанд 3-5 минутын бичлэг хийх боломжтой байлаа. Энэ үед пянз 1 минутанд 78 /rpm – revolution per minute – нэг минутанд эргэх хурд/ эргэдэг байсан юм. Үүнээс 30 жилийн дараа 1949  онд 7 инчийн диаметр бүхий 5-7 минут дуу бичдэг болгон сайжруулав. Ингэж Extended Play буюу EP гэдэг нэр томьёо гарсан. Мөн тухайн үед пянз нэг минутанд 45 эргэх чадалтай байлаа. Харин 1950 онд Long Play гэх нэр томьёог ашиглан пянзыг 12 диаметртай 25 минутын бичлэг багтах чадалтай болгов. Пянз нэг минутанд 33 эргэдэг болсон энэ үйл явдлыг тухайн үеийн инженерүүд “Last Hurrah” гэж зарлаж байлаа.

Пянз хэрхэн үйлдвэрлэдэг талаарх дэлгэрэнгүй бичлэгийг эндээс үзэх боломжтой шүү.

 

ПЯНЗ ТОГЛУУЛАГЧ ХЭЗЭЭ ҮҮССЭН БЭ? 

Дууны чичирхийлэх долгионыг цаасан дээр буулган хурааж, үүнийгээ дахин сонсож болох юм гэдэг санаа Франц зохион бүтээгч Эдуард Леон Скоттд төрөөгүй бол яах байсан бол? Хүн төрөлхөн дунд суут ухаантан төрдөг хэдий ч дийлэнх тохиолдолд бид далайн нэг л дусал байсаар ирсэн. Ийм нэгэн тохиолоор 1857 оноос хойш хийсэн, бүтээсэн олон олон туршилтын дараа Америк зохион бүтээгч Thomas Edison таван сантиметрийн цилиндр голчтой, гараар эргүүлдэг төхөөрөмж зохиосон нь пянз тоглуулагч байлаа. Өөрөөр хэлбэл, энэ төхөөрөмжөөр дугуй хавтанд дуу хуулан бичих боломжтой болсныг л ПЯНЗ ТОГЛУУЛАГЧ/ GRAMOPHONE гэж нэрлэсэн хэрэг. 

 

2016 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 8

Пянзны борлуулалт 2007 оныг хүртэл нэг сая ч хүрдэггүй байлаа. Үүнээс хойш, дэлхийн хөгжмийн зах зээлд пянзны борлуулалт 2008 оноос бага багаар нэмэгдсээр байсан юм. Гэтэл 2016 онд дэлхий дахинд 13,1 тэрбум хувь пянз борлуулагдав. Энэ бол одоогийн байдлаар сүүлийн 25 жил тохиолдоогүй хамгийн дээд хэмжээ юм. 

Хүмүүсийн сэтгэл зүй, дуулиан шуугиан, цаг үеийн онцлог хөгжмийн зах зээлд ихээхэн нөлөөлдөг. Зарим дуу цацагдсан даруйдаа, зарим нь жилийн дараа, харин зарим нь уран бүтээлчийнхээ дараа хит болох тохиолдол бий. Энэ нь дан ганц хөгжимд ч бус, урлагийн бүхий л төрөлд байдаг. Урлаг хэзээд бүтээгчийнхээ ч, хүлээж авагчийнхаа ч мэдрэмжтэй нарийн уялдаатай байдгаас шалтгаалдаг биз.

Гол яриандаа орьё. Энэ бол 2016 оны нэгдүгээр сарын 8. Домогт дуучин David Bowie өөрийн 26 дахь “Blackstar” цомгийг цацлаа. Цомог энэ өдрийг хүртэл хатуу чанга нууцлал дор байсан буюу бичлэгийн ажил явагдаж байгааг маш цөөн тооны хүмүүс л мэдэж байлаа. “Blackstar” өөрөө ч олон нууцыг агуулсан гэдэг. Гэхдээ энэ бол таамаглал. Энэ цомгоос олон хүний тодорхой мэдэх үнэн бол “Blackstar” уран бүтээлчийнхээ төрсөн өдрөөр цацагдсан. Мөн дуучин David Bowie энэ үйл явдлаас хоёр хоногийн дараа хорвоог үүрд орхисон юм. 

Нийтлэлийг: Э.Сударчулуун

 

Холбоотой мэдээ

Нэрт зохиолч Ф.Достоевскийгоос суралцах санаа

Оросын нэрт зохиолч, их сэтгэгч, философич Фёдор Михайлович Достоевскийн 198 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тодруулбал, тэрээр 1821 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр мэндэлжээ. Иймд, өнөөдрийн

Э. Сударчулуун 2019-11-11

OMPlaylist: Бүх цаг үеийн шилдэг гитарын гоцлолтой 10 дуу

Цаг агаартай зүйрлэн илэрхийлвэл таны өнөөдөр ямар байна вэ? Хэдхэн цагийн дараа амралтын өдөр болох гэж буй юм чинь нэг их шуураагүй гэж найдья. Яг өнөөдөр шиг налгар өрнөж байж ч болох юм. Цаг агаар

Э. Сударчулуун 2019-11-08

Герман хэл анхлан суралцагчдын гаргадаг түгээмэл алдаа + практик зөвлөгөө

Европын орнуудын иргэд Англи, Испани, Герман хэлийг түлхүү хэрэглэдэг. Язгуурын хувьд “Энэтхэг-Европ” хэлний бүлд багтаж, цагаан толгойг Латин үсгээр тэмдэглэх боловч хэл зүйн хувьд Англи, Солонгос гэ

Э. Сударчулуун 2019-11-07