fbpx

Зөвлөгөө

Кофегүйгээр өглөөг угтах 10 арга

oneminute oneminute
2019-10-22 580 0

Кофе 1671 оноос хойш хүн төрөлхтөний өглөөг “аварч” байгаа билээ. Гэхдээ кофейн хүний хоол идэх дуршлыг багасгадаг тул өглөө сэрээд кофе уудаг хүмүүс дийлэнхдээ өглөөний цайг алгасдаг байна. Иймд энэ удаад бид Habit.com, Onemedical.com зэрэг цахим хуудсан дах шинжлэх ухааны үндэслэлтэй кофегүйгээр хурдан хугацаанд сэргэх боломжтой 10 аргыг хуваалцхаар шийдлээ. 

 

УС БОЛОН НОГООН ЦАЙ УУХ

Өлөн элгэн дээрээ бүтэн стакан хүйтэн ус эсвэл жүржийн шүүс уух нь ходоодны үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Мөн зөгийн бал, лемонтой ус ууж болно. Түүнчлэн 4000 жилийн өмнөөс Дорнодод эмчилгээнд ашиглах болсон ногоон цай ч бас өглөө сэргэхэд тусалдаг байна. Эдгээрийн аль нэгийг өглөө бүр хэрэглэж дадах нь цусан дахь холестролыг бууруулж, даралт тогтворжуулж, зүрх судасны үйл ажилагаанд эерэгээр нөлөөлдөг байна.

 

ДАСГАЛ ХИЙХ 

Өглөөд дор хаяж 10 минут дасгал, сунгалт эсвэл йог хийхэд стресс багасч, эд эс сэргэдэг давуу талтай. Түүнчлэн дасгал хөдөлгөөн хийж дадах нь сайн нойр авахад ч тустай юм. Өглөө хийж болох дасгалын санаануудыг эндээс харах боломжтой шүү. Мөн өдөр бүр дасгал идэвхтэй хийдэг хүн хорт хавдар тусах магадлал 30 хувиар буурдаг болохыг ХСҮТ сануулдаг. 

 

ХӨГЖИМ СОНСОХ 

Нойрноос сэргэхэд upbeat төрлийн хөгжмүүд түлхүү тусалдаг гэдэг. Гэхдээ дуртай дуугаа сонсож өглөөг угтах шиг сайхан зүйл байна гэж үү? Хөгжим тархины эд эсийг сэргээхээс гадна эерэг энерги төрүүлэх давуу талтай билээ. 

 

ӨГЛӨӨНИЙ ХӨТӨЛБӨР ҮЗЭХ

Үүрийн зургаан цагт эхэлдэг өглөөний хөтөлбөрүүд биднийг мэдээ мэдээллээс хоцроохгүйгээс гадна сэргээх зорилготой байдаг байна. Тиймээс л алдартай байдаг байх л даа. Дан ганц өглөөний нэвтрүүлгээс гадна мэдээ унших, үзэх нь тархиа сэргээх бас нэгэн арга байдаг аж. Иймд өглөө бүр мэдээллийн цахим хуудсуудыг шалгаж хэвшээрэй. Манайхаар ч бас шагайж болно шүү. 

АГААРТ ГАРАХ 

Орноосоо босонгуутаа цонхоо онгойлгох эсвэл тагтан дээрээ гарч өглөөний цэнгэг, хүйтэн агаар амьсгалах нь “өглөөний хүн” болоход ихээхэн тусалдаг байна. 

ВИТАМИН B-12

Витамин B12-н дутагдалд орвол мэдрэлийн системийн үйл ажиллагаа алдагдаж, аливаа юмыг хурдан мартаж, тэнцвэр алдах нь ихсэж, тэр ч бүү хэл сэтгэлээр унах нь нэмэгддэг байна. Иймд өглөөд витамин, эрдэс минералуудыг хэрэглэх нь үйл ажиллагааны эд эсийн тэнцвэрийг хадгалахад чухал нөлөөтэй байдаг. Гэхдээ витамин B12-г мах, өндөгнөөс авах боломжтой тул өглөөний цайгаа уух нь сэргэх нэгэн арга юм. 

БОХЬ ЗАЖЛАХ

Амны хөндийг цэвэрлэх, толгойн өвчинг намдаах, өлсөж буй мэт мэдрэмжийг дарахад тусалдаг бохь үнэхээр эд эсийг сэргээхэд ч бас дэмжлэг болж чаддаг байна. 

АЛИМ ИДЭХ

Амттай сонсогдож байна уу? Өдөр бүр нэг ширхэг алим идэх нь эмчид огт үзүүлэхгүй байхад тусална гэдэг мэдээлллийг та лав сонсож л байсан биз. Алим бүдүүн гэдсийг цэвэрлэж, цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлдэг байна. Иймд өглөө бүр алим идэх нь эд эс тань тархинаасаа түрүүлж сэргэх арга гэсэн үг. 

ИНЭЭХ

Инээд бол хамгийн шилдэг эм гэдгийг Help Guide цахим хуудас баталсан байсан. Өдөрт 45 минут инээснээр биеийн бүх булчин амарч чаддаг. 10-15 минут инээхэд л 40 гр жин хасах боломжтой. Инээж угтсан өдөр ч бас хичнээн урамтай өнгөрөхийг төсөөлөөд үз дээ. 

ШҮРШҮҮРТ ОРОХ

Орноосоо өндийнгүүтээ шүршүүрт орох нь мэдээж сэргэх хамгийн сайн арга. Өглөө бүр шүршүүрт орсноос үс, арьс хоёр улам бүр гялалзаж, гэрэлтдэг. Мөн өглөө шүршүүрт орох таргалалтаас сэргийлэх бас нэгэн арга байдаг аж. Түүнчлэн шүршүүрт орж байхдаа дуулах нь стресс багасгах давуу талтай. 

Гэхдээ Oneminute-н Буржаак өглөөний хүн биш л дээ. Түүнтэй адил нойрмог хүн мөн эсэхээ мэдэхийг хүсвэл бидний “Нойрмог хүний 10 шинж” комикыг сонирхох боломжтой шүү. 

Э.Сударчулуун

Холбоотой мэдээ

Нэрт зохиолч Ф.Достоевскийгоос суралцах санаа

Оросын нэрт зохиолч, их сэтгэгч, философич Фёдор Михайлович Достоевскийн 198 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тодруулбал, тэрээр 1821 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр мэндэлжээ. Иймд, өнөөдрийн

Э. Сударчулуун 2019-11-11

OMPlaylist: Бүх цаг үеийн шилдэг гитарын гоцлолтой 10 дуу

Цаг агаартай зүйрлэн илэрхийлвэл таны өнөөдөр ямар байна вэ? Хэдхэн цагийн дараа амралтын өдөр болох гэж буй юм чинь нэг их шуураагүй гэж найдья. Яг өнөөдөр шиг налгар өрнөж байж ч болох юм. Цаг агаар

Э. Сударчулуун 2019-11-08

Герман хэл анхлан суралцагчдын гаргадаг түгээмэл алдаа + практик зөвлөгөө

Европын орнуудын иргэд Англи, Испани, Герман хэлийг түлхүү хэрэглэдэг. Язгуурын хувьд “Энэтхэг-Европ” хэлний бүлд багтаж, цагаан толгойг Латин үсгээр тэмдэглэх боловч хэл зүйн хувьд Англи, Солонгос гэ

Э. Сударчулуун 2019-11-07