fbpx

Жагсаалт

Halloween vibe: Halloween-ы баярын үеэр заавал үзэх шилдэг 10 кино 

oneminute oneminute
2019-10-22 4408 0

Аалз, сүнс, хулуу, шулам, чөтгөрийн хэлбэр дүрстэй чимэглэлээр дүүрэн сарын мэнд хүргэе. Манай улсад Halloween-ы баярыг төдий л тэмдэглэдэггүй болохоор нэг л догдлохгүй, уур амьсгал бүрдэж өгөхгүй байна уу? Санаа зоволтгүй дээ, ийм үед зориулан Seventeen, Cosmopolitan, Popsugar зэрэг мэдээллийн сайтууд аймшгийн, инээдмийн болон аймшгийн зэрэг кинонуудын жагсаалтыг гаргаад эхэлсэн байна.

Харин бид энэ удаад Elle сэтгүүлийн ахлах редактор R.Eric Thomas-ын гаргасан “Halloween-ы баярын үеэр заавал үзэх бүх цаг үеийн шилдэг 10” киног толилуулж байна. 

Эртний Кельт үндэстэн өвлийн улиралд элдэв муу ёрын сүнс, чөтгөрүүд гарч ирдэг гэж итгэдэг байсан юм. Иймд тэд тэнүүлч сүнсүүдийг зайлуулахын тулд аравдугаар сарын 31-ний шөнө галын наадам хийж, элдэв баг, өмсгөл зүүн “Samhain” гэх ёслолыг хийдэг байлаа. Ингэж Halloween-ы баяр анх үүссэн юм. 

 

10. ROSEMARY’S BABY (1968)

Польш найруулагч Roman Polanski-н Америкт зургийг нь авсан цөөхөн хэдэн киноны нэг гэдэг. Учир нь тэр дандаа Европт зураг авдаг байсан юм. Энэ киноны дараа л хүн төрөлхтөн шулам, далдын хүч чадалтай кинонд дурлаж эхэлсэн гэдэг.

 

9. THE WITCHES (1990)

Жүжигчин Angelica Huston-ы бүтээсэн дүрээс бүх шуламнууд үлгэр жишээ авдаг гэж боддог. Зохиолч Roald Dahl-ын энэ бүтээл шуламнуудын ёс зүй, дүрэм журмыг хамгийн анх харуулсан аймшгийн кино болсон юм.

 

8. SCREAM (1996)

“Just chilling and killing” гэж үү? Үгүй ээ. Инээдмийн хувилбарыг нь үзсээр байгаад одоо бүр айхаа больчихсон байх л даа. Гэхдээ Kevin Williamson-ы бичсэн Halloween-ы өмсгөлтэй алуурчинтай дахин уулзвал бие арзайлгам сэтгэгдэл төрнө гэдэгт итгэлтэй байна.

 

7. CAROLINE (2009)

“Нүдэнд зориулсан товч”. Та ямар өнгийн товч сонгох байсан бэ? Найруулагч Henry Selick-н тус бүтээл гарсан жилдээ Оскар болон Golden Globe Awards-с шилдэг бүтээл шагналыг хүртэж байсан юм. Цэнхэр үстэй Caroline охины дууг жүжигчин Dakota Fanning оруулжээ.

 

6. THE NIGHTMARE BEFORE CHRISTMAS (1993) 

Шинэ жилийн баярт зориулсан Halloween-ы кино. Тиймээс үүнийг 10 сард бас 12 сард үзэж болно. Продюсер Tim Burton-ыг анх санаагаа хэлэхэд Touchstone Pictures “Хүүхдэд үзүүлэхэд хэтэрхий аймар юм” гэж хариулсан гэдэг.

 

5. THE CRAFT (1996)

Энэ кинонд John Lennon, Paul McCartney нарын “Tomorrow never knows” дуу гардаг. Католик шашны сургуулийн ахлах ангийн охид ид шидэнд итгэх эсэхийг найруулагч Andrew Fleming-н supernatural аймшгийн киноноос сонирхоорой.

 

4. IT’S THE GREAT PUMPKIN, CHARLIE BROWN (1966)

Хэн энэ жагсаалтанд дан аймшгийн кино байна гэж хэлсэн юм бэ? Цайлган сэтгэлтэй, шар цамцтай, Snoopy-н эзэн хүү болон Peanuts Gang-ынхны Halloween-ы баяр таныг догдлуулж чадна гэдэгт итгэлтэй байна.

 

3. THE EXORCIST (1973)

Найруулагч William Freidkin-ий “The Exorcist” кино гарсан ондоо Оскарын шагнал гардуулах ёслолоос Шилдэг кино зохиол, Шилдэг дууны эвлүүлэг шагналыг тус тус хүртэж байсан юм. Их Британид 1990 он хүртэл хуулбарлан түгээхийг хориглож байсан энэ киноноос хараалыг хэн тайлж чадахыг олж мэдээрэй.

 

2. THE ROCKY HORROR PICTURE SHOW (1975)

Английн хөгжмийн зохиолч Richard Hartley-н хамгийн алдартай ажил бол “The Rocky Horror Picture Show” гэх инээдмийн, аймшгийн мюзикл юм. Тус кино хөгжимнөөсөө гадна нэрт жүжигчин Tim Curry-н эвгүйцэм инээд бас хурц, өргөн, урт контороороо алдартай байна. 

 

1. HALLOWEEN (2018)

1978 онд анх гарсан “Halloween” киноны 13 дах анги 2018 онд, анхны үйл явдлаас 40 жилийн дараа дэлгэцэнд дахин үзэгчдийн хүртээл болсон юм. Halloween-ы үдэш гарсан нууцлаг аллаганы тухай кинонуудаас хамгийн ашиг орлого өндөртэй нь энэ бүтээл билээ. Найруулагч David Gordon Green-ы “Halloween” кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 77,5 сая ам.долларын ашиг олсон юм.

 

Холбоотой мэдээ

OMPlaylist: Бүх цаг үеийн шилдэг гитарын гоцлолтой 10 дуу

Цаг агаартай зүйрлэн илэрхийлвэл таны өнөөдөр ямар байна вэ? Хэдхэн цагийн дараа амралтын өдөр болох гэж буй юм чинь нэг их шуураагүй гэж найдья. Яг өнөөдөр шиг налгар өрнөж байж ч болох юм. Цаг агаар

Э. Сударчулуун 2019-11-08

5 доллартой бол Амазоноос бэлгэнд өгөх цахим ном худалдан авах боломжтой юу?

Өдрийн мэнд. Бидэнтэй өнөөдрийг хүртэл хамт байж, энэхүү нийтлэлийг уншин эхэлж байгаа танд баярлалаа. OneMinute-н хамт олон уншигч залууст хөтөч байхаар зорин ажиллаад хоёр дахь жилрүүгээ орсон байна

Э. Сударчулуун 2019-11-06

Halloween vibe: Halloween-ы баярын үеэр заавал үзэх шилдэг 10 кино 

Аалз, сүнс, хулуу, шулам, чөтгөрийн хэлбэр дүрстэй чимэглэлээр дүүрэн сарын мэнд хүргэе. Манай улсад Halloween-ы баярыг төдий л тэмдэглэдэггүй болохоор нэг л догдлохгүй, уур амьсгал бүрдэж өгөхгүй бай

oneminute 2019-10-22