fbpx

Мэдээ

Nobel Prize 2019-н шагналын эзэд тодорлоо

oneminute oneminute
2019-10-23 1376 0

Швед гаралтай химич, инженер, бизнесмэн Alfred Nobel 1895 онд дэлхийн хамгийн алдартай шагнал болох Нобелын шагналыг санаачилсан юм. Үүнээс хойш өнөөг хүртэл зургаан төрөлд нийт 597 эрдэмтэн тус шагналыг хүртжээ. 

Nobel Prize 2019  шагнал гардуулах ёслол ирэх арванхоёрдугаар сарын 10-ны өдөр зохиогдохоор болсон байна. Ингээд Нобелын шагналын шинэхэн эзэдтэй танилцацгаая. 

 

ФИЗИОЛОГИ, АНАГААХ УХААНЫ САЛБАРЫН НОБЕЛЫН ШАГНАЛТАН: William G. Kaelin Jr, Peter J.Ratcliffe, Gregg L.Semanze

Энэ оны Физиологи, Анагаах ухааны Нобелын шагналыг “Эс хүчилтөрөгчийн өөрчлөлтийг хэрхэн хүлээн авч, ямар хариу үйлдэл үзүүлдэг” тухай судалгаанд зориулан олгож байна. Тус судалгааг Харвардын Их Сургуулийн профессор William G.Kaelin Jr, Английн физикч, Sir Peter J.Ratcliffe,  Америк профессор Gregg L.Semanze нар удирдан явуулсан юм. Тэдний судалгаа цаашид хорт хавдар болон хүнд өвчний эсрэг хийх эмчилгээнд ихээхэн хувь нэмэр оруулна гэж найдаж байгаа аж. 

 

ФИЗИКИЙН САЛБАРЫН НОБЕЛЫН ШАГНАЛТАН: James Peebles, Michel Mayor, Didier Queloz 

АНУ-ын сансрын физикч Jim Peebles, Швейцар гаралтай сансрын физикч Michel Mayor, Кембрижийн Их сургуулийн профессор Didier Queloz нар сансарт хийсэн судалгаа, онол, нээлтийнхээ төлөө энэхүү шагналыг хүртэж байна. Тэд нарны аймгийн гадна орших анхны гарагийг нээн илрүүлсэн юм. Тус гарагийг “51 Pegasi” гэдэг бөгөөд үүнийг тэд 1995 онд анх олжээ. 

 

ХИМИЙН САЛБАРЫН НОБЕЛЫН ШАГНАЛТАН: John B.Goodenough, M.Stanley Whittingham, Akira Yoshino

Химийн салбарын Нобелын шагналыг орчин үеийн гар утас, машин, нөүтбүүк зэрэгт ашигладаг батерейг бүтээснийх нь төлөө Америк шинжлэх ухаанч John B.Goodenough, Англи-Америк химич M.Stanley Whittingham, Япон химич Akira Yoshino нар хүртэж байна. Тус батерей лити-ион агуулж, дахин цэнэглэгдэх боломжтой, хөнгөн гэх мэт давуу талтай билээ. 

 

УРАН ЗОХИОЛЫН САЛБАРЫН НОБЕЛЫН ШАГНАЛТАН: Peter Handke, Olga Tokarczuk 

Австри найруулагч, орчуулагч, зохиолч Peter Handke-г хүний оршихуйн зах хязгаар, онцлогийг уран бүтээлдээ гүн гүнзгий тусгасныг үнэлэн Уран Зохиолын салбарын Нобелын шагнал гардуулахаар болжээ. 

Мөн өнгөрсөн жил дуулиант эсэргүүцлээс шалтгаалан түр хойшилсон шагналыг Польш зохиолч Olga Tokarczuk-д нөхөн олгохоор болсон байна. 

 

НОБЕЛЫН ЭНХТАЙВНЫ ШАГНАЛТАН: Abiy Ahmed 

Энэ оны Нобелын Энхтайвны шагналыг Этиоп улсын ерөнхий сайд Abiy Ahmed хүртэхээр боллоо. Этиоп улс 20 жилийн хугацаанд хөрш Эритрей улстай хилийн маргаантай байсан юм. Тус мөргөлдөөнөөс болж 80 мянган хүн харамсалтайгаар амь насаа алдсан байна. Abiy Ahmed энэ оны зургаадугаар сард албан ёсоор эцэс болгон, энхийн гэрээ байгуулсан юм. 

 

ЭДИЙН ЗАСГИЙН САЛБАРЫН НОБЕЛЫН ШАГНАЛТАН: Abhijit Banerjee, Esther Duflo, Michael Kremer 

Дэлхийн ядуурлыг бууруулах үр дүнтэй арга олсных нь төлөө Энэтхэг гаралтай Америк эдийн засагч Abhijit Benerjee, Франц эдийн засагч Esther Duflo, Харвардын Их сургуулийн профессор Michael Kremer нарт Эдийн засгийн салбарын Нобелын шагналыг гардуулахаар боллоо. Esther Duflo энэ шагналыг хүртсэн хоёр дахь эмэгтэй болж байгаа юм. 

 

Нийтлэлийг Э.Сударчулуун

Холбоотой мэдээ

Нэрт зохиолч Ф.Достоевскийгоос суралцах санаа

Оросын нэрт зохиолч, их сэтгэгч, философич Фёдор Михайлович Достоевскийн 198 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тодруулбал, тэрээр 1821 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр мэндэлжээ. Иймд, өнөөдрийн

Э. Сударчулуун 2019-11-11

Буржаак алхаж байна: Энэ долоо хоногийн заавал мэдэх мэдээ #2

Сайн байцгаана уу? Долоо хоног тутмын мэдээ мэдээлэл, сонин сайхныг хүргэхээр Буржаак оффисынхоо өрөөнд сууж байна. Арваннэгдүгээр сарын эхний долоо хоног таатай өнгөрсөн биз дээ? One Minute-н багийнх

Э. Сударчулуун 2019-11-09

Буржаак алхаж байна: Энэ долоо хоногийн заавал мэдэх мэдээ #1

Шинэ сар ирж, шинэ он улам ойртоод нэг л гэгэлзсэн сар эхэлж байна. Halloween-той долоо хоног зугаатай өнгөрөв үү? One Minute-н Буржаак одоо л оффистоо орж ирж байна. Учир нь тэр энэ долоо хоногт ойр

Э. Сударчулуун 2019-11-02