fbpx

Мэдээ

Peter Pan зохиолоос суралцах 5 зүйл

oneminute oneminute
2019-10-23 3876 1

Зохиолч James Matthew Barrie-н бүтээсэн Neverland-р үе үеийн хүүхдүүд 100 гаруй жилийн турш аяласаар байгаа билээ. Тэнд хэзээ ч том болдоггүй жаал хүү амьдран суудаг. Тийм ээ, энэ бол Peter Pan. Тус зохиол 1953 онд хүүхэлдэйн кино, 2003 онд бүрэн хэмжээний кино болон дэлгэцнээ “амилж” байсан.

ЖАРГАЛТАЙ ЗҮЙЛ БОДВОЛ НИСНЭ

Peter Pan хүүхдүүдэд “жаргалтай дурсамжаа бодох юм бол нисэж чадна” гэж хэлдэг. Энэ нь үнэн хэрэгтээ, сайн сайхан бодол чамайг үргэлж эерэг энергээр цэнэглэж, юу ч хийж бүтээх урмыг төрүүлнэ гэсэн үг.

МУУ САНАА ЭЗНЭЭ ОТНО

Үлгэрт Ахмад Дэгээ нэг гараа матарт алдсан гэдэг. Гэхдээ илүү өргөнөөр харвал, Ахмад Дэгээ өөрөө л Питер Пэн-г дөнгөх гэж яваад гараа хазуулдаг шүү дээ. Тэгэхээр, Captain Hook-г муу санаа нь л хазжээ.

ЗАРИМДАА ХҮҮХЭД ШИГ БАЙЖ БОЛНО

Цаг хугацааны урсгал огт тасралтгүйгээр үргэлжилсээр л байна. Бид өсч том болох хэрэгтэй, аливаад хариуцлагатай хандаж, амьдралын бүх асуудлыг шийдвэрийг нь олохгүй байсан ч хүлээн зөвшөөрч, хүлээж авч сурах хэрэгтэй. Гэхдээ заримдаа сахилгагүй байж болно. Заримдаа хүүхэд шиг байж болно. Венди Дарлин том болно гэдгээ мэддэг ч Peter Pan-тэй хамт Neverland-руу нисэх шийдвэрийг гаргадаг шүү дээ.

ХАРАМСАХ ХЭРЭГГҮЙ

Ахмад Дэгээ бол сахал нь ургаж, олон намрыг үдсэн насанд хүрсэн эр. Тэр хэзээ нэгэн цагт үхнэ гэдгээ мэддэг болохоор зорилго, мөрөөдөлтэйгөөр амьдарч чаддаг. Гэвч тэр гол өрсөлдөгч болох Питер Пэнд хэт их анхаарал хандуулснаар, маш их цаг хугацааг гарзадсан байдаг. Тэр үүндээ маш их харамсдаг болохоор чак-чак-чак… матар түнийг дагасаар байдаг юм.

САЙН НАЙЗ ХЭЗЭЭД ХЭРЭГТЭЙ

Алдагдсан хөвгүүд Питер Пэний хэлсэн үг бүхэнд итгэж, үргэлж түүний талд зогссоор байдаг. Хүн бүрт яг ийм найз байх хэрэгтэй. Хэрвээ ийм найзтай бол хариу сэтгэл үргэлж гаргаж байх хэрэгтэй шүү. Үгүй бол, жүжгийн төсгөл шиг өөр өөрсдийн замаар салж одох болно.

 

Энэ алдарт бүтээл манай улсад Broadway театрын албан ёсны эрхтэйгээр үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. “Питер Пэн” мюзиклыг продюсер М.Халиунбат санаачилж, найруулагч Э.Мөнхтөр дэгэлжээ. Энд 50 авьяаслаг Монгол сурагчид оролцож байгаа юм. “Питер Пэн” мюзикл энэ сарын 24,25,26,29-ны өдрүүдэд Нийслэлийн Улаанбаатар Чуулга-д тоглогдоно. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авах боломжтой байна.

 

Э.Сударчулуун

  •    Өнөөдөр хүүгээ алдагдсан хөвгүүний дүрд тоглохыг үзлээ. Зохион байгуулсан бүх хүмүүст нь талархаж байна аа. 

Холбоотой мэдээ

Нэрт зохиолч Ф.Достоевскийгоос суралцах санаа

Оросын нэрт зохиолч, их сэтгэгч, философич Фёдор Михайлович Достоевскийн 198 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тодруулбал, тэрээр 1821 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр мэндэлжээ. Иймд, өнөөдрийн

Э. Сударчулуун 2019-11-11

Буржаак алхаж байна: Энэ долоо хоногийн заавал мэдэх мэдээ #2

Сайн байцгаана уу? Долоо хоног тутмын мэдээ мэдээлэл, сонин сайхныг хүргэхээр Буржаак оффисынхоо өрөөнд сууж байна. Арваннэгдүгээр сарын эхний долоо хоног таатай өнгөрсөн биз дээ? One Minute-н багийнх

Э. Сударчулуун 2019-11-09

Буржаак алхаж байна: Энэ долоо хоногийн заавал мэдэх мэдээ #1

Шинэ сар ирж, шинэ он улам ойртоод нэг л гэгэлзсэн сар эхэлж байна. Halloween-той долоо хоног зугаатай өнгөрөв үү? One Minute-н Буржаак одоо л оффистоо орж ирж байна. Учир нь тэр энэ долоо хоногт ойр

Э. Сударчулуун 2019-11-02