fbpx

Зөвлөгөө

ЗААВАЛ БАЙХ МЭДЛЭГ: ПЯНЗ АРЧИЛГАА + ПЯНЗНЫ ШИНЭ ТҮҮХ

oneminute oneminute
2019-10-24 3864 0

Пянзны тухай А-Я хүртэл” цуврал нийтлэлийнхээ хоёр дахь хэсгийг хүргэж байна. Энэ удаад пянзны бизнесийн өсөлт, пянзны арчилгаа зэргийг онцолхоор зорьлоо. 

ПЯНЗ МОНГОЛД….

1964 он. ЗХУ “Мелодия” гэх хөгжмийн студитэй боллоо. Энд Зөвлөлтийн бүх орон дуу бичүүлж, пянз үйлдвэрлүүлж байсан бөгөөд Монгол улс ч бас хамтран ажилладаг байв. Үүнээс 50 орчим жилийн дараа “The Lord of the Rings” киноны гол дүрийн жүжигчин Elijah Wood тус студид бичсэн “Баянмонгол” чуулгын пянзыг 500 ам.доллараар худалдан авсан юм. Энэ бол Dund gol пянзны кафены дуулиан тарьсан наймаа байлаа. Тус кафе 2015 оны гуравдугаар сард үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нь пянзны эринээс хойш Улаанбаатар хот дах нэгэн күүл ньюс болсон юм. 

ПЯНЗЫГ АМЬД БАЙЛГАХ ГЭДЭГ НЬ

Хөгжмийг биет хэлбэрээр хадгалах гэдэг хэзээд арчилгаа шаардсаар байсан. Дамарнаас дамарны хооронд эргэлдэх соронзон тууз бүхий кассет, дууг тоон системээр хэд ч хуулсан яг эхнийх шигээ сонсогдох CD хүртэл. Гэхдээ эдгээрээс хамгийн ихээр арчилгаа шаарддаг нь пянз юм. Тэр ч бүү хэл, хэрэглэсэн эдэлгээний чанарыг, “Mint”(M), “Near Mint”(NM), “Good”(G), “Very Good”(VG) гэж үнэлдэг. 

Дээр дурьдсанчлан энэ бол, олон дахин аппаратанд оруулсан хаймар шүү дээ. Иймээс шороог ихээр татдаг байна. Пянзаа бичиг хэрэгт зориулсан гялгар хавтсаар бүрэн тоосноос урьдчилан сэргийлэх боломжтой юм. Мөн өлөн тоосыг чийгтээ алчуураар арчих, эсвэл наалддаг туузаар гөвөх боломжтой. Эсвэл пянзаа угааж болно. Түүнчлэн пянзны хорхойтнууд заавал зориулалтын сойтгоор арчихыг зөвлөдөг юм билээ. 

Пянз цэвэрлэгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс хүлээн авах боломжтой шүү. 

ПЯНЗНЫ ДЭЛГҮҮРИЙН BUCKET LIST

 

Tower records. Япон, Токио. 

“Tower Records” дэлгүүр анх 1960-2006 оныг хүртэл худалдаа эрхлээд дампуурлаа зарласан юм. Үүнээс арван жилийн дараа дахин хаалгаа нээхдээ нэг давхар барилгаас 9 давхар болон өргөжсөн байна. Мөн Япон, Канад, Хонконг, Мексик, Англи, Сөүл гэх мэт томоохон хотуудад нийт 19 салбартай болон өргөжжээ. 

 

Amoeba Music. АНУ, Лос-Анжелес. 

Rolling Stone сэтгүүлийн “АНУ дахь шилдэг 10 хөгжмийн дэлгүүр” жагсаалтын хоёрдугаар байранд өнгөрсөн онд Amoeba Music дэлгүүр бичигдсэн. 1990 оноос үйл ажиллагаа явуулж буй тус дэлгүүр одоо АНУ-н гурван хотод салбарлан ажиллаж байна. 

 

Hard wax. Герман, Берлин.

“Hard Wax” 1989 онд барилгын подволоос үйл ажиллагаагаа эхэлж байсан юм. Тус дэлгүүр edm, techno, регги урсгалын хорхойтнуудын заавал зорих дэлгүүрийн нэг болтлоо дагнан хөгжсөн гэдгээрээ нэртэй билээ.  

 

ТӨГСГӨЛД ДАЙХ ҮГ 

Бага зайнд ихийг багтаах гэсэн шинэчлэл өөрөө аналоги системийг үгүйлэх шалтаг болсон уу? – Тийм.

Пянзны эрин үед гарсан дуунуудын 70 хувийг одоо ч дэлхий нийт сонссоор байна уу? – Тийм. 

Пянз, кассет зэргийг сонсоход техникал шуум бодит мэдрэмжийг төрүүлдэг үү? -Тийм. 

Дууг биет хэлбэрээр хадгалах нь нандигнах хүслийг илүү өдөөдөг үү? – Тийм. 

 

Гэхдээ уншигч таныг цаг үеэсээ кайф аваасай гэсэндээ энэхүү нийтлэлийг бичсэн юм шүү. Хүн төрөлхтөн хөгжиж дэвшихийн тулд шинийг санаачилж басхүү аливаа хэлбэр, хэв маягийг өнгөрсөн үеээсээ сэргээн санасаар байдаг нь ердийн үзэгдэл. Харин олон зүйлийг туршиж, оролдох боломж нээлттэй баялаг он цагт амьдрана гэдэг хэчнээн сайхан билээ дээ. Иймд огтхон ч туйлшран, үзэл бодолд баригдалгүйгээр бүхий л хэлбэр, хэв маягийг турших хэрэгтэй шүү. Оролдож үзээгүй зүйлийнхээ гоё, муухайг яаж мэдэх билээ. 

 

Э.Сударчулуун

Холбоотой мэдээ

Жилийн төлөвлөгөө гаргах 5 алхам

Жил бүр олон хүн "энэ жил миний жил байх болно, ёстой үзүүлээд өгнө" гэдэг. Гэхдээ яагаад заримдаа бодит байдал дээр энэ нь амаргүй байдаг юм бол? Яагаад зарим зүйл бодсон шиг байдаггүй юм бол? Үүний 

Цацрал 2020-01-01

Өөртөө хөрөнгө оруулах 3 чухал төлөвлөлт + эмэгтэй хүн бизнесийн салбарт ажиллах онцлог

Эдгээр 3 зүйлийг л сайн төлөвлөөрэй. Бусад нь аяндаа энэ төлөвлөлтөө дагаад болчихдог гэж зочин маань хичээнгүйлэн захисан юм. Энэ дугаарт зочин Поларис эдүкэйшн академийн үүсгэн байгуулагч , сургагч

Цацрал 2019-12-10

Нэрт зохиолч Ф.Достоевскийгоос суралцах санаа

Оросын нэрт зохиолч, их сэтгэгч, философич Фёдор Михайлович Достоевскийн 198 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тодруулбал, тэрээр 1821 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр мэндэлжээ. Иймд, өнөөдрийн

Э. Сударчулуун 2019-11-11