Жилийн хамгийн олон аймшгийн кино зурагт, кино театруудаар гардаг сарын мэнд хүргэе. Аймшгийн киног дуугүй үзэж байна гэж төсөөлвөл, ямар вэ? Айдас төрөхгүй харин ч инээд хүрч мэдэх юм шүү.
Ингэхэд та Halloween-г санагдуулах дотор жихүүцүүлэм хөгжим сонсож байсан уу?… Та бодож байх зуураа Comedy Lab-н comedian М.Мөнхжин, Б.Гантулга, Д.Ганга нар энэ асуултанд хэрхэн хариулсныг хүлээн аваарай. Хөгжмөө чангалж болно шүү.
Comedian, dj/producer М.Мөнхжин
Дуртай баяр: Шинэ жил
Halloween-р хувирч байсан дүр: Дүрд хувирч байгаагүй. Гэхдээ хувирхаар болвол 2019 онд гарсан “Us” киноны найруулагч Jordan Peele болохыг хүсч байна.
Halloween-ны дурсамж: Нэг их юм санаанд орохгүй байна.
“X-Files” киноны theme song
X-Files цуврал 1990 оны сүүлээр байлдан дагуулж байлаа. Хөгжим нь мөн адил. Энэ аяыг сонсоогүй хүн ховор болов уу. X-Files цувралын аяыг Америк хөгжмийн зохиолч Mark Snow зохиосон. Тэр 28 киноны хөгжим дээр ажилласан бөгөөд хамгийн алдартай нь “The Truth and the light” (music from X-Files) цомог нь юм.
Rezz x 1788 l – H E X
Украин гаралтай DJ бүсгүй Rezz, edm producer 1788-L нарын “H E X” аяыг санал болгож байна. 16 настайгаасаа хойш dj хийж байгаа Rezz одоогоор хоёр цомог гаргажээ.
RL Grime – Pressure
Мөнхжин энд дандаа залуу уран бүтээлчдийг онцолсон нь анзаарагдаж байгаа биз. Америк продюсер RL Grime урьд нь “Clockwork” нэрээр тоглодог байсан юм. Тэрээр WeDidIt гэдэг электроник хөгжмийн бүлэгт харьяалагддаг. Rl Grime одоогоор хоёр цомог бүтээсэн байна.
Comedian Б.Гантулга
Дуртай баяр: Шинэ жил
Halloween-р хувирч байсан дүр: Цус сорогч
Halloween-ны дурсамж: Нүүрнийхээ будгийг арилгасан гэж бодоод бүтэн өдөр гадуур явчихсан байсан.
M83 – Wait
Франц электроник хөгжмийн хамтлагийн дууг Гантулга санал болгож байна. Тус хамтлаг өнгөрсөн сард “Digital Shades vol 1” нэртэй цомог гаргаснаар нийт найман цомогтой болсон юм.
M83 – Midnight city
“Warm bodies” киноны дуу гэдгээр нь олон хүн мэдэх биз. M83 хамтлаг 2011 онд олны хүртээл болгосон “Midnight city” дууг хоёр жилийн дараа найруулагч Jonathan Levine дэлгэцийн бүтээлдээ ашигласан гэсэн үг.
Limp Bizkit – Behind Blue Eyes
https://www.youtube.com/watch?v=NxoRHqc1iDk
Английн “The Who” хамтлагийн “Behind blue eyes” дууг Америк рэп рок урсгалын Limp Bizkit хамтлаг коверлосон нь энэ юм. Тус дуу дээрх дуунуудыг бодвол харьцангуй намуухан хэв маягтайгаараа, энэ жагсаалтанд онцлог байлаа.
Comedian Д.Ганга
Дуртай баяр: Шинэ жил
Halloween-р хувирч байсан дүр: Дракула, зомби
Halloween-ны дурсамж: Нэг их юм санаанд орохгүй байна.
Michael Jackson – Thriller
Попын хааны алдарт бүтээлийг мэдэхгүй хүн ховор биз. Энэ MV-ны нүүр будгийн багийг Rick Baker удирдан ажилласан юм. 1982 онд “Thriller” цомгийн тухай продюсер Quincy Jones “every song was killler” гэж ярьсан нь байдаг.
Tokyo Gegegay – Gegagay no Kitaro
Японы поп охидын хамтлаг Tokyo Gegegay-н 2016 оны дууг Ганга санал болгожээ. Тус дууг Shigeru Mizuki-н “Gegege no Kitaro” дуунаас sample-даж бүтээсэн юм. “Gegege no Kitaro” нь 1960-д оны Японы комик цувралын хөгжим билээ.
Mortal Kombat Theme song
Хөгжмийн зохиолч Oliver Adams-н “Techno Syndrome” цомгийг 80,90-д оныхон сонсож байгаагүй гэвэл гайхсандаа ухаан алдах байх даа. Ганга “бид хүүхэд байхдаа элдэв сүнс, чөтгөрийн дүрд биш Mortal Kombat-н баатар л болдог байлаа” гэж хэлсэн шүү.
Төгсгөлд нь бидний хүрээлэн буй ертөнц дахь Halloween vibe-г сонсох уу? Хоёр жилийн өмнө, NASA-нхан галактикийн бодит шуум, atmosphere-н чимээг буулгаснаа олны хүртэл болгосон юм.
Spooky Sounds from Across the Solar System
HAPPY HALLOWEEEEEEN
Нийтлэлийг бичсэн: Э.Сударчулуун
0 cэтгэгдэлтэй