fbpx

Их сургууль

Кино урлагийн шилдэг 16 их сургууль

oneminute oneminute
2019-10-29 4196 0

“Life Itself” шиг романтик түүхийг өөрийнхөөрөө буулгаж, “La La Land”-нх шиг сэтгэл хөдөлгөм хоромыг камерт үлдээж, “Бушхүүгийн үлгэр”-нх шиг нүүр будалт, “Game of Throne”-нх шиг хувцас зэгварыг дэлгэцэнд амьлуулах хүсэл төрдөг үү? Хэт их төсөөлөн бодсоноосоо болоод нисэх шиг л болдог уу? 

 

Хийх юмсан гэдэг оргилсон их хүслээс л уран бүтээлч төрдөг гэдэг үг уншиж байлаа. Иймээс дэлгэцийн бүтээлд хувь нэмрээ оруулах хүсэлтэй бүх хүнд кино урлагийн шилдэг 21 их сургуулийг танилцуулахаар бэлдлээ. 

Орчлон ертөнцийн хэмжээсийн хязгаарт хүрч  хүний бодол төсөөллийн хязгаарыг давсан кино урлаг 1895 онд үүссэн юм. Техник технологийн ололтоос шалтгаалан урлагийн төрөл зүйлүүдээс хамгийн сүүлд бий болсон ч тэр үе үеийн, газар газрын уран бүтээлчдийн мэдрэмж, бүтээлийг биет болгосоор байгаа ачтан билээ. 

АНУ дахь шилдэг сургуулиуд:

 

 

1. University of Southern California (USC)

University of Southern California нь АНУ дахь кино урлагийн ууган сургуулиудын нэг билээ. Энэ сургууль анх 1929 онд Academy of Motion Picture Arts and Sciences нэртэйгээр байгуулагдаж байсан юм. Дижитал арт, анимэйшнд зориулан дүрсэндээ хөдөлгөн тохируулах, кино продакшны байрлах, зохиол бичихэд зориулсан тусгай кампустай гэдгээрээ онцлог. 

 

2. University of California, Los Angeles (UCLA)

Хэрвээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн кино зохиолч болохыг хүсч байгаа бол энэ сургууль яг тохирох болно. Өөрөөр хэлбэл, энэ онд 100 жилийнх нь ой тохиож буй University of California, Los Angeles нь театр болон дэлгэцийн бүтээлийн зохиолыг хэрхэн бичих талаар гүнзгий түвшинд заадгаараа алдартай билээ. 

 

3. New York University Tisch School of the Arts (TNYU)

Найруулагч, зохиолч, жүжигчин, продюсер Spike Lee энэ сургуулийг төгссөн. New York University Tisch School of the Arts-н төгсөгчид үргэлж хос мэргэжилтэн болдог. Тодруулбал, урлагийн мэргэжилтний хажуугаар кино бизнесээр давхар мэргэшдэг байна. 

 

4. American Film Institute (AFI)

Тус консерватори сургууль 1974 онд зөвхөн эмэгтэй найруулагч нарт зориулсан анги нээж байсан нь тухайн үед ихээхэн шуугиан дэгдээж байв. Эндээс Julie Dash, Patty Jenkins гэх мэт сэтгэлгээгээрээ салбартаа сор болсон эмэгтэй найруулагчид төрөн гарч байсан гэдгийг Studio Binder цахим хуудас баталдаг. 

 

5. California Institute of the Arts (CalArts) 

Энэ сургуулийг сонсоогүй кино урлагт донтогч ховор болов уу. Los Angeles л зөвхөн кино урлагийн зүрх болсон газар биш гэдгийг эдгээр сургуулиад баталж байгаа биз. Визуал болон энгийн фильм, найруулга зүйн талаар хамгийн сайн чанарын сургалт, практик мэдлэгийг олгодог гэдгээрээ California Institute of the Arts алдартай юм. Нэрт filmmaker Tim Burton энэ сургуулийг төгссөн. 

 

Олон улс дахь шилдэг сургуулиуд 

 

6. National Film and Television School (NFTS)

Английн Beaconsfield Studios 1971 онд дэргэдээ сургуультай болсон нь энэ юм. The Hollywood Reporter цахим хуудсын 2018 оны  “Олон улс дахь кино урлагийн шилдэг сургууль” жагсаалтанд National Film and Television School нэгт орж байсан. Мөн тус ондоо энэ их сургууль Английн хатан хааны нэрэмжит одогоор шагнуулсан аж. 

 

7. Tel Aviv University (TAU)

Tel Aviv University бол Израиль дахь хамгийн том их сургууль юм. 9 чиглэлийн факультетээс бүрдэх тус их сургууль дэргэдээ урлагийн 18 хотхонтой билээ. Tel Aviv University нь кино урлагийн хөтөлбөрөө New York University Tisch School of the Arts-тай хамтран бэлтгэдэг юм. 

 

8. Centro de Capacitacion Cinematographica (CCC)

Мексикийн Centro de Capacitacion Cinematographica нь зөвхөн Испани хэлтэй оюутнуудад зориулсан сургууль гэдгээрээ онцлог билээ. Энд кино урлагийн дууны тухай бие даасан тэнхим байдаг мөн 16 мм, 35 мм хальсны бүх төрлийн дадлагыг хийж болдог кампустай юм. Энэ сургуулийг “8 mile”, “Frida”, “Brokeback Mountain”, “The Wolf of Wall Street” зэрэг 30 орчим киноны ерөнхий зураглаачаар ажилласан Rodrigo Prieto төгссөн. 

 

9. Australian Film, Television and Radio School (AFTRS)

Australian Film, Television and Radio School 1973 онд байгуулагдсан. Гэсэн хэдий ч, тус сургуулийн оюутнууд одоогоор кино фестивалиудаас 5000 орчим шагнал аавсан байна. Австралийн баримтат киноны найруулагч Gillian Armstrong энэ их сургуулийг төгссөн. 

 

Дижитал зургаар дагнасан шилдэг сургуулиуд 

 

10. Ringling College of Art and Design (RCAD)

Флоридад байрлах тус сургууль анимэйшн, уран зураг, график дизайн, дижитал зураг, гэрэл зураг, illustration, game art зэрэг чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг. Америк бизнес эрхлэгч, makeup artist, Youtube influencer Michelle Phan Ringling College of Art and Design-г төгссөн. Түүнчлэн энэ сургуулийн төгсөгчид Coco хүүхэлдэйн киног урласан байна. 

 

11. Rhode Island School of Design (RISD)

Harvard University-д кино урлагийн тэнхим байдаг гэдгийг олон хүн мэдэх биз. Rhode Island School of Design сургалтын хөтөлбөрөө Харвардтай хамтран бэлтгэдэг. Тус их сургууль жижитал медиа, анимэйшн, illustration чиглэлээр дагнан ердөө 17 төрлийн мэргэжлээр сургадаг. 

 

12. The Savannah College of Art and Design (SCAD)

Салбар сургуулиуд нь дэлхийн өнцөг булан бүрт байх цөөхөн сургуулийн нэг нь The Savannah College of Art and Design юм. Одоогоор Georgia, Atlanta зэрэг хот болон Францад салбарууд нь байдаг. Мөн ирэх онд Хонг Конг-д салбар сургууль нь нээгдэхээр зэхэж байгаа аж. Энэ сургууль character technical, дижитал медиа, дижитал найруулга зэргээр мэргэжилтэн бэлтгэхээс гадна цахим тоглоомын найруулга, бизнес, зураг зэргийг багтаан дагнасан тэнхимтэй юм. 

 

13. Sheridan College Institute of Technology 

Техникийн бүх төрлийн салбарыг нэгтгэн заадаг сургуулийг политехникийн институт гэж нэрлэдэг. 1967 онд байгуулагдсан Sheridan College Institute of Technology нь полтехникийн сургууль юм. Манай улсын ШУТИС-ийн нэгэн адил энд график дизайн чиглэлээр мэргэжилтэн бэлддэг гэсэн үг. Pixar-н найруулагч Domee Shi энэ сургуулийг төгссөн юм. 

 

Кино урлагийн шилдэг онлайн сургууль

 

14. University of Arizona 

 

University of Arizona зарим хичээлээ цахим хэлбэрээр заадаг. Тодруулбал, театр, дэлгэц, телевизийн урлагийн сургууль гэх мэт нийт 30 чиглэлийн мэргэжлийг онлайн сургуулиар сурах бүрэн боломжтой юм. Тус сургууль энэ онд U.S News and World report сэтгүүлийн боловсролын салбарын жагсаалтанд шилдэг онлайн сургуулиар шалгарсан. 

 

15. University of Montana 

 

University of Montana 87 чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг. Харин медиа урлагийн сургууль дижитал арт чиглэлээр түлхүү заадаг байна. “Hyperbole and Half” цахим комикийн зураач Allie Brosh тус онлайн сургуулийг төгссөн. 

 

16. Academy of Art University 

 

Academy or Art College өргөжин Academy of Art University болсон нь энэ юм. Тус сургууль гэрэл зураг, график дизайн, визуал эффект, дууны инженер, урлаг судлал, дижитал зохиол гэх мэт 25 чиглэлээр бакалавр болон магистрын зэрэг олгодог. 

Нийтлэлийг: Э.Сударчулуун

 

Холбоотой мэдээ

Дэлхийн хамгийн том хөгжмийн коллеж – Berklee College of Music

Вольфганг Амадей Моцарт агуу гэдгээ хүүхэд байхдаа л баталсан. Урлаг хэзээд торгон авьяас, нарийн мэдрэмжээс төрдөг. Тийм атал, үнэхээр онол чухал юм болов уу. Үе үеийн олон л уран бүтээлчийн толгойд

Э. Сударчулуун 2019-11-05

Кино урлагийн шилдэг 16 их сургууль

“Life Itself” шиг романтик түүхийг өөрийнхөөрөө буулгаж, “La La Land”-нх шиг сэтгэл хөдөлгөм хоромыг камерт үлдээж, “Бушхүүгийн үлгэр”-нх шиг нүүр будалт, “Game of Throne”-нх шиг хувцас зэгварыг дэлгэ

oneminute 2019-10-29

Токио хотын их сургууль + Яагаад Японд боловсрол эзэмших хэрэгтэй вэ?

Япон Улсад нийтдээ 618 их сургууль үйл ажиллагаагаа явуулдгаас Үндэсний 86 их сургууль, хувийн хэвшлийн 532 их сургууль байдаг. Японы 13 их сургууль нь дэлхийн шилдэг 400 их сургуулиудын жагсаалтанд б

Мягмарсүрэн 2019-07-22