fbpx

Нийтлэл

Заавал байх мэдлэг: Нарны аймгийн гадна орших анхны гараг

Цацрал Цацрал
2019-10-30 2384 1

Сансарын физикч Jim Peebles, Michel Mayor, Кембрижийн Их сургуулийн профессор Didier Queloz нар энэ оны арванхоёрдугаар сард Нобелийн шагнал гардан авна. Гэвч энэ бол тэдний хийсэн ажлыг 25 жилийн дараа л бодитоор үнэлж байгаа хэрэг болж буй юм. Шагнаж, урамшуулж буй биш хийсэн зүйлийнх нь хөлсийг өгч байгаа явдал. 

 

“Яагаад одоо гэж” гэдэг асуултаас илүү “яг юу гэж” гэдэгт хариулт олох гэж би энэ түүхийг сонирхсон юм. Судалж явахад түүх гурван эрдэмтний ажлын өрөөнөөс эхэлж, дэлхийн түүх болон хувирсан билээ. Энэ нийтлэлээр уншигч та миний явсан замаар надтай хамт алхах болно. 

 

1995 оны аравдугаар сар 

Аравдугаар сарын сэвшээ салхитай, нар шарсан, навчис хийссэн өдөр. Өдөржин салхилсан атал тогтуухан шөнө золгосон байх. Гадаа зогсоод, оддыг ширтээд, зурхайн бүх ордыг нэрлэж болохоор гайхмаар цэлмэг тэнгэртэй шөнө. Тэд яг шилэн дээвэртэй, бөмбөгөр оройтой байдаг л нэгэн сансар судлалын хүрээлэнд ажилладаг байсан байх. Өглөө 9 цагт өрөөндөө орж, урьдын адил ажлын нэгэн өдрийг дуусгасан. Доошлуулан тавьсан шилэн хоолойгоор зогсолтгүй урсах элс мэт цаг хугацааны хувьд сансарын физикчдын хорвоод орших нэгэн өдөр яг л хуучнаараа өнгөрлөө. 

Хэн нэгэн хожим Швейцар гаралтай сансрын физикч Michel Mayor тэр шөнө “Галилео Галилей-д баярлалаа” гэж амандаа бувтнасан эсэхийг сонирхож бодсон болов уу. 

Харин маргааш өглөө нь ажилдаа яаран ирсэн нойрмог сэтгүүлч кофе аягалж байхад утсанд нь нэгэн дуудлага ирсэн байх. Үгүй ч байж мэдэх юм. Тэр хэлсэн үгийг нь дахин асууж, дуу хураагуураа аваад яаравчлан гарсан байж таарна. Үйл явдлыг сурвалжлаад буцаж ирэхэд нь харин хуучны том цагаан компьютер анх удаа асар удаан санагдсан гэдэгт итгэлтэй байна. 

Энэ бол 1995 оны аравдугаар сарын 6-ны өдөр. Эрдэмтэд нарны аймгаас гадуур орших нэгэн гарагийг олж нээснээ нийтэд зарлалаа. 

51 Pegasi

Өнөө цагийн физикийн шинжлэх ухааны эцэг Галилео Галилей хүсэл мөрөөдөлдөө жинхэнэ утгаараа шатсан. Тэр 1906 онд өөрийн анхны телескопыг зохион бүтээсэн юм. Ингэж Грек хэлээр “тэнүүчлэгч” гэсэн утгыг агуулах “гараг” гэдэг нэр томьёо үүслээ. 

Бөмбөрцөг хэлбэртэй, татах хүчтэй, цөмийн урвал явагдахад устхааргүй том, дэргэдэх биетүүдээсээ зайтай, үүнтэй харьцуулах хэмжээтэй биет ойр орчимд нь байхгүй сансарын биетийг ГАРАГ гэдэг. Гарагуудыг бүтцийн хувьд хийн болон хөрст гэж ангилна. Хачирхмаар нь, 51 Pegasi нар-төст буюу хийн бүтэцтэй гараг байсан юм. Бидний нарны аймагт дөрвөн чулуулаг хөрст гараг, таван хийн гараг оршдог. Дотроо хатуу төлөвт буй хий эсвэл усаар дүүрэн, гадна талаараа мананцарын гадаргуу үүссэн гарагийг хийн гэж нэрлэдэг юм. 

Хүн төрөлхтөн өөрсдийн орших нарны аймгийн 9 гарагтай танилцаж дуусаад маш олон тооны од олж, тэдгээрийгээ холбон Грекийн домог ёсоор нэрлэсээр байсан юм. Ийм үед Jim Peebles, Michel Mayor, Didier Queloz зэрэг эрдэмтэд од биш гараг нээсэн гэдгээ баталсан билээ.

 

Тоос төдий

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, хүн төрөлхтөн галактикийн сүүн зам дагуу 3063 гараг эрхэсийг нээн илрүүлсэн байна. 

51 Pegasi гарагийн нээлт олон эрдэмтэн, мэргэдэд урам зориг болж цаашид олон олон гараг эрхэсийг нээхэд дөхөм болсон биз. Харин тухайн өдөр сэтгүүлчийн гарт байх сонины мэдээ “Харь гаригийнхан гэж үнэхээр бий юу.” гэсэн гарчигтай байсан юм. 

Үнэн хэрэгтээ, тэр жил Галилео Галилей-н эсвэл Hans Lippershey-н толгойд төрсөн бодол 380 гаруй жилийн дараа үй олон эрдэмтдийн толгойд үргэлжилж байлаа. 

Бидний нарны аймагт багтаагүй, Pegasus нэрт оддын нийлбэрээс л 50 гэрлийн жилийн зайд орших, дэргэдээ 51 Pegasi B гэх дагуул одтой, өөр нарны аймгийн “нар” байж мэдэх (одоогоор бүрэн баталгаатай биш) шинэхэн гараг. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүрээр ийм мэдээ гарч байсан юм. Харин эрдэмтдийн толгойд “нар байж мэдэх” гэдэг хэсэг л тод үлдсэн гэдгийг 1995 оноос хойш хийгдсэн сансар судлалын судалгаанууд батална. 

51 Pegasi 6,1- 8,1 тэрбум жилийн настай, дагуулууд нь түүнийг ердөө 4 өдөрт тойрдог. Өөрөөр хэлбэл манай Нарнаас хэд дахин хурдан гэсэн үг юм. Түүнчлэн, Нарнаас өргөн, Нарнаас хүнд, Нарнаас хөгшин гараг. 

Нар шиг гараг байгаа юм бол Дэлхийтэй төстэй гараг хаа нэгтээ байж л таарна гэсэн бодол эрдэмтдийн толгойд эргэлдсээр бид одоо 3000 гаруй гарагтай танилцчихсан байна гэсэн үг.  

Бидний оршин буй галактикийн дэргэд хүн төрөлхтөн хэчнээн өчүүхэн, хэдий хэр гэрлийн жилийн настай вэ. 51 Pegasi, Нар, өөр хэдэн мянган гарагийн дэргэд нэг хүний амьдрал гэдэг огторгуйд орших огт оргүй байж. Амьдрал ердөө л ийм утгагүй атал хүн төрөлхтөн утга учир хайн амьдарсаар ирсэн. Ийм л янзаар, хийн төлөвт шатаж буй гарагийг Нар гэж нэрлээд, түүний дагуул 9 гарагт ч бас нэр өгөв. Эрдэмтэн Jim Peebles, Michel Mayor, Didier Queloz нарын нээлт ийм үнэ цэнэтэй байсан юм. Бид огторгуйн хэдэн мянган нарны аймгийн ердөө л нэг нь, магадгүй илүү том нарны аймгуудын дэргэд ердөө л тоос төдий.

Сансрын физикч Michel Mayor тэр шөнө “Галилео Галилей-д баярлалаа” гэж амандаа бувтнаагүй ч байж мэдэх юм. Гэвч хэн нэгний гайхширсан хүсэл байгаагүй бол бид агуйгаас ч гарахгүй байсан шүү дээ. Галилео Галилей-д баярлалаа.

 

Нийтлэлийг Э.Сударчулуун

  • Амьдрал ердөө л ийм утгагүй атал хүн төрөлхтөн утга учир хайн амьдарсаар ирсэн. Гэвч хэн нэгний гайхширсан хүсэл байгаагүй бол бид агуйгаас ч гарахгүй байсан шүү дээ.    
    Үнэхээр сайхан нийтлэл байна баярлалаааа    

Холбоотой мэдээ

Жилийн төлөвлөгөө гаргах 5 алхам

Жил бүр олон хүн "энэ жил миний жил байх болно, ёстой үзүүлээд өгнө" гэдэг. Гэхдээ яагаад заримдаа бодит байдал дээр энэ нь амаргүй байдаг юм бол? Яагаад зарим зүйл бодсон шиг байдаггүй юм бол? Үүний 

Цацрал 2020-01-01

Заавал байх мэдлэг: Нарны аймгийн гадна орших анхны гараг

Сансарын физикч Jim Peebles, Michel Mayor, Кембрижийн Их сургуулийн профессор Didier Queloz нар энэ оны арванхоёрдугаар сард Нобелийн шагнал гардан авна. Гэвч энэ бол тэдний хийсэн ажлыг 25 жилийн дар

Цацрал 2019-10-30

Кино урлагийн шилдэг 16 их сургууль

“Life Itself” шиг романтик түүхийг өөрийнхөөрөө буулгаж, “La La Land”-нх шиг сэтгэл хөдөлгөм хоромыг камерт үлдээж, “Бушхүүгийн үлгэр”-нх шиг нүүр будалт, “Game of Throne”-нх шиг хувцас зэгварыг дэлгэ

oneminute 2019-10-29