Шинэ сар ирж, шинэ он улам ойртоод нэг л гэгэлзсэн сар эхэлж байна. Halloween-той долоо хоног зугаатай өнгөрөв үү? One Minute-н Буржаак одоо л оффистоо орж ирж байна. Учир нь тэр энэ долоо хоногт ойр хавиар зугаалсан юм.
Буржаак зөндөө олон сонин сайхантай ирсэн. АНУ-ын ерөнхийлөгч Donald Trump-н инстаграм дахь зураг, Монгол хөөмийчдийн Гиннесийн амжилт, АНУ-ын хамгийн том нүүрсний компани дампуурсан гэх мэт…
2019.X.28
Буржаак цүнхээ аваад утсаа ухангаа ажлаасаа гарав. Яг тэр үед, АНУ-ын ерөнхийлөгч Donald Trump цахим хуудсууддаа улсынхаа баатар болсон нохойны зураг орууллаа. Нохой Сирийн баруун хойд нутагт биедээ тэсрэх бөмбөг зүүсэн Исламын Улс бүлэглэлийн удирдагч Абу Бакр Аль Багдадиг олон хүнээс холдуулж, “аюулгүй болгосон” юм. Тус зураг цахим орчинд тарсан даруйдаа хэдэн мянган хандалт авсан билээ.
Эх сурвалжийг энд дарж уншаарай.
Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны мэдээллээр хүсний ногооны ургац хураалт 94,7 хувь, төмсний хураалт 98,3 амжилттай явж байна. Харин нийт ургац хураалт 83,5 хувьтай байгаа юм. Урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38 мянган тонн тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөвтэй байна.
Эх сурвалжийг энд дарж уншаарай.
2019.X.30
АНУ-ын хувийн хэвшлийн хамгийн том нүүрсний компани “Murraу Energy Holdings” дампуурлын эрмэгт хүрснээ зарлаж байна. Одоогоор хувьцаа эзэмшигч болон зээлдэгч нар нь өрийг дахин санхүүжүүлэх санал гаргаж байгаа юм. Эрчим хүчний салбарт нүүрсний хэрэглээ хумигдаж байгаатай холбоотойгоор энэ он гарснаас хойш АНУ-ын нүүрсний таван компани дампуурсан юм.
Эх сурвалжийг энд дарж уншаарай.
Apple компани утасгүй “Earpods Pro” чихэвчээ танилцууллаа. Дууны дуугаралтыг тохируулах “Adaptive Eq” бүхий функцтэй, усны хамгаалалт, дуу тусгаарлагчтай шинэхэн загвар гарч байгаа нь энэ юм.
Эх сурвалжийг энд дарж уншаарай.
https://www.youtube.com/watch?v=IC9urbiVp4M
Монгол хөөмий 2010 онд ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэгдсэн. Харин энэ долоо хоногт Ховд аймгийн спортын төв танхимд 1500 хөөмийч цуглан “Халуун элгэн нутаг” дууны хэсгийн хөөмийлөв. Энэ бол хамгийн олон хөөмийч цурларсан үйл явдал болж Гиннесийн номонд бичигдлээ. Буржаак энэ үйл явдал дээр уяраад уйлсан.
Эх сурвалжийг энд дарж уншаарай.
2019.Х.31
Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн 9 дэх жилдээ Halloween-ы баярыг тэмдэглэлээ. Өртөөчилсөн даалгавар биелүүлж, дотор арзайлгам болгож засаж чимэглэсэн гудамжаар алхаж явахад үлгэрийн баатар, домог туульсын мангас цочоон гарч ирэх шоуг хүүхэд, залуус андахгүй мэддэг болсон биз. Шоу бүр тухайн жилийн трэнд дүрүүдийг онцолдог бөгөөд энэ удаад зохион байгуулагчид Готам хотын дуулиант иргэн Joker-г сонгосон юм.
Эх сурвалжийг энд дарж уншаарай.
Дэлхийн 25 түүхэн дурсгалт газрын нэгээр Чойжин ламын сүм музей сонгогджээ. World Monument Fund жил бүр түүхэн дурсгалт газруудыг танилцуулж, шалгаруулдаг уламжлалтай. Уг дурсгалт газруудыг нөхөн сэргээж, хадгалан авч үлдэхийн тулд зохион байгуулдаг тус байгууллага энэ жил ургаан сүм, таван хүндэтгэлийн хаалгатай, зуу гаруй жилийн түүх агуулсан Чойжин ламын сүм музейг онцолсон гэсэн үг.
Эх сурвалжийг энд дарж уншаарай.
ЮНЕСКО-н соёлын өвд тооцогддог Ширу шилтгээнд гал гарлаа гэдэг харамсалтай мэдээг Буржаак мөн авчирсан байна. Японы Окинава аралд байх тус шилтгээн 500 жил түүхийн үнэт өв хэвээр хадгалагдаж байсан юм. Дэлхийн Хоёрдугаар дайны үед ихээхэн хохирол амссан тус байгууламжийг 1992 онд сэргээж, “Ширу шилтгээн парк” болгон үйл ажиллагаа явуулж байжээ.
Эх сурвалжийг энд дарж уншаарай.
0 cэтгэгдэлтэй