fbpx

Гадаадын тэтгэлэг

University of Melbourne бакалавр болон магистрын тэтгэлэг зарлалаа

Э. Сударчулуун Э. Сударчулуун
2019-11-04 3000 0

 

Мельбурний Их Сургуульд хэрэглээний шинжлэх ухаан болон математикийн чиглэлээр бакалавр, магистрын зэргээр суралцах эрхтэй Bryan-ы нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсан байна. 

“University of Queensland”-н Сейсмологийн тэнхимийн үүсгэн байгуулагч W.H.Bryan-ы нэрэмжит тэтгэлэгийг өнгөрсөн оноос төрөлх сургуульд нь олгож эхэлсэн юм.  Авсралийн нэрт геологич Walter Heywood Bryan тус их сургуулийг докторын зэргээр төгссөн анхны төгсөгч байжээ. Өнгөрсөн онд шилдэг нэг оюутанд амьдрах нөхцөл болон дөрвөн жилийн сургалтын төлбөрийг хөнгөлөх нийт 150 мянган ам.долларын тэтгэлэгийг олгосон юм. Энэ удаад, Bryan-ы нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр Австралийн өөр их сургууль, шилдэг хоёр оюутан шалгаруулна гэдгээрээ онцлог байна. 

 

ТЭТГЭЛЭГИЙН ЗОРИЛГО: 2 шилдэг оюутан

University of Melbourne-д бакалаврын зэргээр суралцах эрх (1) + 5.000 ам.доллар

University of Melbourne-д магистрын зэргээр суралцах эрх (1) + 5.000 ам.доллар

 

ТЭТГЭЛЭГИЙН САЛБАР: 

Хэрэглээний шинжлэх ухаан болон математик 

 

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ҮНДСЭН ШАЛГУУР:

Голч дүн: Суралцаж буй болон суралцсан чиглэлээр голч дүн 3.7 болон түүнээс дээш байх

Хамрах хүрээ: Австралийн болон олон улсын оюутан 

Хэлний мэдлэг: Тус тэтгэлэгт тодорхой түвшин заагаагүй байна. Австралид ирж суралцах тул их сургуулийн хичээлийг ойлгох түвшний Англи хэлтэй байх хэрэгтэй.  (Австралид суралцах хүсэлтэй бол IELTS 5.5-с дээш байх хэрэгтэй гэдэг) Мөн University of Melbourne-д суралцахад Англи хэлний мэдлэг хэдий хэр байх, тэнцэх эсэхээ эндээс шалгаж болдог. 

 

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ СҮҮЛИЙН ХУГАЦАА 

2020 оны дөрөвдүгээр сарын 30

 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Тэтгэлэгийн шагнал суралцах эрхтэйгээ ирэх болохоор бакалавр болон магистрын зэрэг олгох сургуульд бүртгүүлдэг материалыг бэлдэнэ гэсэн үг. 

Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй өргөдлийг гараар Англи хэл дээр бичиж, хуулбарласан байх. 

ЕБС-ийн гэрчилгээ болон дүнгийн хуулбар. /Магистрт хүсэлт илгээх бол Бакалаврын гэрчилгээ болон дүнгийн хуулбар/

 

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ 

UNIVERSITY OF MELBOURNE 

 

Судалгааны чиглэлээр тэргүүлэх сургуулийн нэгэнд Мельбурний Их Сургууль зүй ёсоор бичигддэг. Тус сургуулиас долоон Нобелын шагналтан төрсний ихэнх нь анагаах ухааны салбарт юм. Мельбурний Их Сургууль Анагаах ухаан, эм зүй, Инженер, Хууль, Дүрслэх урлаг болон хөгжим гэх мэт 10 тэнхим, 12 номын сан, гурван салбар хотхоноос бүрдэх томоохон сургууль билээ. Энд 130 орчим орны, 13,000 гаруй оюутан суралцдаг. 

Тус сургууль цаашид хөгжингүй орны бүх тэтгэлэгүүд нээлттэй тул эхний жилдээ Bryan-ы нэрэмжит тэтгэлэгээр суралцсан бол цаашид яах бол гэж санаа зовох шаардлагагүй. 

Австралид суралцах давуу тал:

 

  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол 
  • Амьдрах таатай нөхцлийн индекс 9.3 (10)
  • Суралцахынхаа хажуугаар ажиллах боломжтой. /Оюутны визны хамт долоо хоногт 20 цаг ажиллах эрх нээгддэг./
  • Гэмт хэрэг ховор, тайван орны тоонд ордог. 

 

Холбоотой мэдээ

БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын бакалавр, магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл 2020 оны 1 дүгээр сарын 10  -  2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрүүдэд явагдана. Тэтгэлэгт хөтөлбөрий

Цацрал 2020-01-13

Бүгд Найрамдах Украйн Улсад суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа

Украйн: нисэхийн инженер, авто замын инженер, төмөр замын инженер, авто тээвэр зохион байгуулалт, Анагаах ухааны чиглэлээр суралцуулна. Нэг. Тавигдах шаардлага              Бакалавр Ерөнхий боловс

Цацрал 2019-12-19

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн Газрын 2020-2021 оны Тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Монгод Улсад суугаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин Сайдын Яам нь Монгол Улсын Засгийн Газрын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам, Энэтхэг Улсын Засгийн Газрын Соёлын Харилцааны Зөвлөл 2020

Цацрал 2019-12-05