fbpx

Их сургууль

Дэлхийн хамгийн том хөгжмийн коллеж – Berklee College of Music

Э. Сударчулуун Э. Сударчулуун
2019-11-05 4284 1

Вольфганг Амадей Моцарт агуу гэдгээ хүүхэд байхдаа л баталсан. Урлаг хэзээд торгон авьяас, нарийн мэдрэмжээс төрдөг. Тийм атал, үнэхээр онол чухал юм болов уу. Үе үеийн олон л уран бүтээлчийн толгойд нэг бус удаа ийм бодол төрж байсан байх. Дэлхийн хамгийн том хөгжмийн коллеж ч бас ийм бодлоос төрсөн. Бүр 12 настай хүүгийн толгойд төрсөн гэвэл итгэх үү? 

Зөвхөн энэ нийтлэлийг дуртай дуугаа тоглуулангаа уншиж болно шүү. 

Урлагийн бүхий л төрөл зүйл дан ганц “урлаг” гэдэг сэдвээр харьяалагдахаа болиод бараг бүтэн зуун өнгөрсөн. Иймд авьяас чухал уу, онол чухал уу гэдэг уйтгартай асуултанд энэ нийтлэл хариулт өгөхгүй. Харин оюутнууд нь сургуулийнхаа үүдэнд хөгжим тоглож, инстаграмынхаа сторинд үргэлж гоё дуу холбож, тэд өөрсдөө ч төсөөлөөгүй аяаа зохиодог ийм нэгэн их сургуулийн тухай ярих болно. 

Энэ бол АНУ-ын Бостон, Испанийн Валенсиа хотуудад байрладаг дэлхийн хамгийн том контемпорари хөгжмийн коллеж болох Berklee College of Music. Тус коллежийг 1945 онд Техникийн сургууль төгссөн төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Lawrence Berk санаачилсан юм. Тэр анх хөгжмийн онолч, зохиолч Иосиф Шиллингер-н гаргасан “Шиллингерийн систем”-ийн дагуу хичээллэхээр төлөвлөж “Schilinger House” нэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлжээ. Яг тухайн үед түүний 12 настай хүүгийн толгойд ирээдүйн дэлхийн хамгийн том хөгжмийн коллежийн санаа төрсөн юм. 

Сургууль байгуулагдсанаас 9 жилийн дараа Lee Eliot Berk нэрийг нь “Berklee School of Music” болгож өөрчлөв. 1954 он л доо, хөгжим өөрөө дан ганц сонгодог хүрээллээс хальж, үүнийг нь дэлхий нийт аль хэдийн ойлгочихсон байсан цаг үе. Удалгүй, үүсгэн байгуулагчийн хүү Жазз хөгжимчдийг багшаар сонгов. Энд нэрт хөгжимчин John LaPorta, Alan Dawson, Charlie Mariona, Herb Pomeroy нар байлаа. 

Lee Eliot Berk 20 жил тус сургуулийг удирдсан юм. Түүний үлдээсэн санааг одоо ч Berklee College of Music мөрдөж байна. Хорвоо дэлхийн бүх хөг эгшиг тоглогдоод дууссан. Гэхдээ энэ нь ганцхан төрлийн хөгжим бий гэсэн үг биш. Хөгжим үнэхээр мэдрэмжийн бүтээл гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрөх тусам энэ бол бизнесийн субьект, тоног төхөөрөмжийн дэвшил, цаг үеийн тусгал гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Энэ л санааг Berklee-д 12 настай хүү өгсөн юм. Үнэн хэрэгтээ, энэ бол орчин үеийн хөгжих хүсэлтэй уран бүтээлч бүрийн толгойд байх ёстой бодол байлаа.  

Berklee College of Music 9 төрлийн хөгжмийн факультет, 25 хичээлийн байр, 40 рекординг студи, 5 видео студиэс бүрддэг. Тус сургуульд жазз, рок, хип хоп, регги, салса, heavy metal, bluegrass гэх үндсэн төрлүүдийн түүх, өнөө үе хүртэлх замнал, хэв маяг, онцлог зэргийг сурч мэдэх юм. Мөн хөгжмийн маркетинг, продюсинг менежмент, студийн бизнес дүрэм, санаа, хөгжмийн зэмсгийн урлал, дуулалтын техник, инженер гэх мэт олон хэсэгрүү сонгон, гүнзгийрүүлэх суралцах боломжтой. 

Энэ сургуулийг Quincy Jones, Imagine Dragons-н Ben McKee, Charlie Puth, Donald Harrison, Jeff Berlin, Melissa Ferrick гэх мэт уран бүтээлчид төгссөн. Одоогоор тус сургуулийн төгсөгчид нийт 300 орчим Grammy Awards авсан байна.  

 

Тус сургуулийн тухай илүү ихийг өөрсдийнх нь вэб хөтөчөөс сонирхоорой. Berklee College of Music 2013 онд онлайн сургалттай болсон.

Berklee College of Music-нд өөрийн танилцуулгыг илгээх хүсэлтэй бол үүгээр холбогдох боломжтой. 

Сургуулийн рекорд студи, тайз, хичээлийн танхимын зургуудаас…

Холбоотой мэдээ

Дэлхийн хамгийн том хөгжмийн коллеж – Berklee College of Music

Вольфганг Амадей Моцарт агуу гэдгээ хүүхэд байхдаа л баталсан. Урлаг хэзээд торгон авьяас, нарийн мэдрэмжээс төрдөг. Тийм атал, үнэхээр онол чухал юм болов уу. Үе үеийн олон л уран бүтээлчийн толгойд

Э. Сударчулуун 2019-11-05

Кино урлагийн шилдэг 16 их сургууль

“Life Itself” шиг романтик түүхийг өөрийнхөөрөө буулгаж, “La La Land”-нх шиг сэтгэл хөдөлгөм хоромыг камерт үлдээж, “Бушхүүгийн үлгэр”-нх шиг нүүр будалт, “Game of Throne”-нх шиг хувцас зэгварыг дэлгэ

oneminute 2019-10-29

Токио хотын их сургууль + Яагаад Японд боловсрол эзэмших хэрэгтэй вэ?

Япон Улсад нийтдээ 618 их сургууль үйл ажиллагаагаа явуулдгаас Үндэсний 86 их сургууль, хувийн хэвшлийн 532 их сургууль байдаг. Японы 13 их сургууль нь дэлхийн шилдэг 400 их сургуулиудын жагсаалтанд б

Мягмарсүрэн 2019-07-22