fbpx

Жагсаалт

5 доллартой бол Амазоноос бэлгэнд өгөх цахим ном худалдан авах боломжтой юу?

Э. Сударчулуун Э. Сударчулуун
2019-11-06 1056 0

Өдрийн мэнд. Бидэнтэй өнөөдрийг хүртэл хамт байж, энэхүү нийтлэлийг уншин эхэлж байгаа танд баярлалаа. OneMinute-н хамт олон уншигч залууст хөтөч байхаар зорин ажиллаад хоёр дахь жилрүүгээ орсон байна. Бид энэ хугацаанд амьдралын хэв маяг, дадал зуршил, их сургууль, тэтгэлэг гэх мэт олон төрлийн мэдээ мэдээлэлд хөтлөн хүргэхээр хичээн ажиллаж ирсэн юм. Уншигч таныг дагуулан мэдүүлэх хүсэл минь үнэн хэрэгтээ бидний өөрсдийн мэдэх хүсэл байж, бид хийж буй ажлаасаа илүү ихийг суралцсаар байгаа билээ. 

Манай хамт олон өнөөдрөөс нэгэн шинэ буланг задалж байна. Хичээл номноос түр амсхийгээд, хором мөчийг жаахан мэдрэх үү? Бид нулимсаа гартал инээж ярих жаргалтай дурсамжийг бүтээхэд тань дөхөм болох хүсэлтэй байна. Мэдээж мэдрэмж чухал хэдий ч, өмнө нь ийм зүйл тохиолдож байгаагүй эсвэл хүчин чармайлт их гаргасан тохиолдолд аливаа цаг мөч дурсамж болон үлдэх нь бий. Бид ийм дурсамжруу хөтлөхөөр зорьж, замчлан өгөх хүсэлтэй байна. 

Энэ булангаас та сайн найзынхаа толгойд төрдөг хамгийн зоригтой үйлдэл, дэггүй санаа, итгэмээргүй зорилт зэргийг олж унших боломжтой. Өнөөдрийн сэдэв бол “5 доллараар Amazon.com-c бэлгэнд өгөх боломжтой интернэт номнууд” юм.

How to spend $75 billion to make the world better place”, Bjorn Lomborg

Үнэ: 4.99$

Биет хэлбэрийн үнэ: 7.99$

 

Хүрээлэн буй орчин, дэлхийн дулаарал, эко системийн тухай түлхүү бичдэг Дани зохиогч Bjorn Lomborg-н 2006 онд бичсэн бүтээл юм. Тэр тус сэдвээр дагнасан 9 ном бичсэн. Их Британийн Guardian сонин Bjorn Lomborg-г дэлхийг аварах 50 хүн жагсаалтанд багтааж байсан. “How to spend $75 billion to make the world better place” ном дэлхийн дулаарал, өнөөгийн экологийн тулгамдсан асуудал, газар зүйн хичээлийн хандлага, ирээдүйн хойчид үлдээх дадал хэвшлийн тухай өгүүлэх юм.   

 

 

 

 

Love Hate and everything in between: A collection of short”, Kay Shanee

Үнэ: 0.99$

Биет хэлбэрийн үнэ: 12.99$

 

Үерхэл эхэндээ хэр их дүрэлзэх нь хосууд энэ хайрыг хэдий хэр хэмжээнд хүсч байснаас шалтгаалдаг. Дурлал оргилохоо больж, харилцаа удаан хугацаанд үргэлж эхлэхэд хайранд юу тохиолддог вэ? Зохиолч Kay Shanee үүний хариултыг олохын тулд долоон хостой уулзан, тэдний түүх, тэдний туршлагыг сонссон нь энэ юм. 2018 онд гаргасан “Love Hate and everything in between” ном нь зохиолчийнхоо гурав дахь бүтээл билээ. 

 

 

 

 

Selected Poems”, T.S.Eliot

Үнэ: 2.99$

Нобелийн шагналт зохиолч, орчин үеийн яруу найргийн эцэг Thomas Stearns Eliot-н нэрт шүлгийн түүвэр “The Waste Land” ч мөн Amazon.com-д 2.89 долларын үнэтэй байна. Түүний шүлгүүдийн сүүлийн эмхэтгэл, өөрийнх нь сонгосон хувилбараар гэдэг “Selected Poems” түүвэрт “The Love Song” зэрэг алдартай бүтээлүүдийнх нь шүлгүүд болон хүмүүсийн сонсоогүй бүтээлүүд орсон байдгаараа онцлог. 

 

 

 

 

 

 

 

The overdue life of Amy Byler”, Kelly Harms 

Үнэ: 4.99$

Биет хэлбэрийн үнэ: 7.48$

Энэ бол 2019 оны шинэ зохиол. Workaholic, ганц бие ээж хэрхэн аливаа асуудлыг зохицуулдаг вэ? Энэ тухай түүхийг романтик, инээдмийн, сохор болзоогоор дүүрэн “The Overdue Life of Amy Byler” зохиолоос сонирхох боломжтой. Тус ном нь зохиолч Kelly Harms-н гурав дахь бүтээл бөгөөд тэрээр ирэх онд дахин нэг ном гаргахаар зэхэж байна. 

 

 

 

 

 

 

L’Appart: The Delights and Disasters of Making My Paris Home”, David Lebovitz

Үнэ: 1.99$

Биет хэлбэрийн үнэ: 9.39$

 

Амаанд ороод л хайлам амттан, хоолны тухай нэрт тогооч David Lebovitz 1999 оноос хойш ном бичих болсон юм. Харин 2017 оны “L’Appart: The Delights and Disaster of Making My Paris Home” номноос түүний төрөлх нутаг Францын хоол, хооллох соёл, дэг жаягийн тухай мэдэхээс гадна түүний өөрийн жор, амьдралын түүх зэргийг мэдэж авах юм. Түүнчлэн тогооч David Lebovitz ирэх онд Францын уух соёлын тухай номоо гаргахаар төлөвлөж байна. 

 

 

 

 

 

Food52 Genius Deserts: 100 recipes that will change the way you bake”, Kristen Miglore

Үнэ: 3.99$

Биет хэлбэрийн үнэ: 22.49$

Амттан бол уйтгар гунигийг үргээгч хамгийн сайн найз гэдэг нь тогтоогдлоо. “Food 52” цувралуудаас энэ ном bestseller болтлоо борлуулагдсан байна шүү дээ. Эндээс амттан бүрийн тогооч, жор, хэрхэн хийх арга гэх мэт зүйлсийг сурах боломжтой. 

 

 

 

 

 

 

 

 

 

Your perfect year”, Charlotte Lucas 

Үнэ: 4.99$

Биет хэлбэрийн үнэ: 10.99$

 

Амьдрал заримдаа бидний төсөөлсөн шиг байдаггүй. 42 настай, эхнэрээсээ салсан эрийг хэрхэн амьдрал үргэлжилсээр буй гэдэгт итгүүлэх вэ? Недерланд зохиолч эмэгтэй Charlotte Lucas ийм чимхлүүр, нарийн сэдвийг хэрхэн илэрхийлсэн бэ гэдгийг энэ зохиолоос мэдэх боломжтой. 

 

 

 

 

 

 

 

This book is Gray”, Lindsay Ward

Үнэ: 4.99$

Биет хэлбэрийн үнэ: 6.99$

 

Энэ сарын хамгийн их хүлээлт үүсгэж буй ном бол саарал өнгөний түүх. Саарал өнгө юм бүхэнд оролцох хүсэлтэй ч бусад өнгөнүүд түүнийг гадуурхаад байвал яах вэ? Хамгийн гол нь тэр өөрийгөө төгс гэдгийг ойлгох болов уу. “This book is Gray” ирэх сард нээлтээ хийнэ. 

 

 

 

 

National Geographic Kids: Storms

Үнэ: 4.27$

Биет хэлбэрийн үнэ: 4.50$ 

National Geographic Kids цувралууд онлайн дэлгүүрүүдэд 10 доллар дотор худалдаалагддаг. Гэхдээ “Storms” хамгийн хямд нь байхыг бодоход хүүхдүүд шуурганаас үнэхээр айдаг бололтой. Байгаль эх хэрхэн уурладаг вэ? Хэдэн төрлийн, ямар хор хөнөөлт шуурганууд байдаг вэ гэх мэтийг эндээс мэдэж авна гэсэн үг. 

 

 

 

 

 

 

 

 

 

Тус нийтлэлд аль болох хүн бүрт таалагдах боломжтой номнуудыг сонголоо. Та номны нэрэн дээр дарж, шууд захиалж болно.

Холбоотой мэдээ

OMPlaylist: Бүх цаг үеийн шилдэг гитарын гоцлолтой 10 дуу

Цаг агаартай зүйрлэн илэрхийлвэл таны өнөөдөр ямар байна вэ? Хэдхэн цагийн дараа амралтын өдөр болох гэж буй юм чинь нэг их шуураагүй гэж найдья. Яг өнөөдөр шиг налгар өрнөж байж ч болох юм. Цаг агаар

Э. Сударчулуун 2019-11-08

5 доллартой бол Амазоноос бэлгэнд өгөх цахим ном худалдан авах боломжтой юу?

Өдрийн мэнд. Бидэнтэй өнөөдрийг хүртэл хамт байж, энэхүү нийтлэлийг уншин эхэлж байгаа танд баярлалаа. OneMinute-н хамт олон уншигч залууст хөтөч байхаар зорин ажиллаад хоёр дахь жилрүүгээ орсон байна

Э. Сударчулуун 2019-11-06

Halloween vibe: Halloween-ы баярын үеэр заавал үзэх шилдэг 10 кино 

Аалз, сүнс, хулуу, шулам, чөтгөрийн хэлбэр дүрстэй чимэглэлээр дүүрэн сарын мэнд хүргэе. Манай улсад Halloween-ы баярыг төдий л тэмдэглэдэггүй болохоор нэг л догдлохгүй, уур амьсгал бүрдэж өгөхгүй бай

oneminute 2019-10-22