fbpx

Онцлох

Герман хэл анхлан суралцагчдын гаргадаг түгээмэл алдаа + практик зөвлөгөө

Э. Сударчулуун Э. Сударчулуун
2019-11-07 2112 1

Европын орнуудын иргэд Англи, Испани, Герман хэлийг түлхүү хэрэглэдэг. Язгуурын хувьд “Энэтхэг-Европ” хэлний бүлд багтаж, цагаан толгойг Латин үсгээр тэмдэглэх боловч хэл зүйн хувьд Англи, Солонгос гэх мэт хэлийг бодвол илүү нарийн төвөгтэй тул Герман хэл суралцахад хүнд хэлний тоонд зүй ёсоор багтдаг. 

Иймд бид уг хэлийг анхлан суралцагч нарт дэмжлэг болох зорилгоор “Орхон” дунд сургуулийн Герман хэлний багш Д.Энхтунгалагтай уулзан ярилцлаа. Тэрээр “Орхон Их Сургууль”-д 13 жил багшилж, “Explore Mongolia” байгууллагын хөтөч, орчуулагчаар 18 дахь жилдээ ажиллан, одоогоор “Орхон” дунд сургуульд хоёр дахь жилдээ багшилж буй юм. 

 

Холбоотой нийтлэл: Герман хэлний цахим, визуал, апп гэх мэт бүх төрлийн толь бичиг

Герман хэлний Test Daf шалгалт + бүтэц, хуваарилалт 

 

Сонирхуулахад, нэрт философич, хэл шинжээч Вильгельм Гумбольдт нэгэнтээ “Хэл бол ард түмний сэтгэлгээний гадаад байдал” гэж хэлсэн нь байдаг. Түүний үүсгэн байгуулсан Humboldt University of Berlin-ий тухай сонсоогүй хүн ховор биз. В.Гумбольдт тус сургуулийг Берлиний Их Сургууль нэртэйгээр 1809 онд байгуулж, жилийн дараа Humboldt University of Berlin болгон өөрчилсөн юм. Тодруулбал, тус сургууль энэ онд 210 жилийн ойгоо тэмдэглэж байгаа аж. 

 

ХЭЛ ЗҮЙГ ХАРЬЦУУЛАН СУРАХ 

“Энэтхэг- Европын язгуурын хэлэнд Орос хэл, Герман хэл хоёр багтдаг. Хоорондоо өгүүлбэрийн бүтэц, дүрмийн хувьд төсөөтэй зүйлс бий гэсэн үг л дээ. Би ОХУ-д сургууль төгссөн юм. Тийм болохоор, надад Герман хэл сурахад илүү дөхөм байсан шиг санагддаг.”

Хүүхэд байхдаа хэл сурах, насанд хүрсэн хойноо сурах, хоёр хэлийг зэрэг сурах, дагнан сурах, хэлний авьяас чухал эсэх гэх мэт хүчин зүйлсээр би дүгнэлт хийх дургүй. Тухайн хүн тэр хэлийг сурахыг чин сэтгэлээсээ хүсч байгаа бол сурах л болно гэж боддог.  

Аливаа хэлийг сурахын тулд өөрийн төрөлх хэлтэй, эсвэл дурын сайн мэдэх нэгэн хэлтэй харьцуулан суралцах арга илүү дөт санагддаг. Өөрөөр хэлбэл, өгүүлбэр зүйн бүтэц, дэс дараа зэрэг нь төрөлх хэл дээр чинь яаж байрлаж байхад, шинээр сурч буй хэлний хувьд ямар байгааг ажиглан зэрэгцүүлж харна гэсэн үг. Ингэснээр амархан ойлгож, хурдан тогтоох боломжтой. 

 

ЯЛГАЦ ГИШҮҮДИЙГ АНДУУРААД БАЙВАЛ ЯАХ ВЭ

Орос хэлэнд хүйсийг үгийн төгсгөлд байх нөхцөлөөр ялгадаг бол Герман хэлэнд үгийн эхэнд буй гишүүнээр ялгадаг. Герман хэл анхлан суралцагчид хүйс заасан ялгац гишүүдийг алдах нь элбэг тохиолддог. 

Der – Эр үг, Die – Эм үг, Das – Саармаг 

Монгол хэлний эр үгэнд тийн ялгалын эр үгийн нөхцөлүүдийг залгах, эм үгэнд тийн ялгалын нөхцөлийн эм үгэнд тохирохыг залгах гэдэг дүрэм бий. Харин Герман хэлний нэр үг бүр өөр өөрийн хүйстэй тул үүнийг цээжлэхээс өөр арга байхгүй. Тухайлбал: Das Jahr- Он (энэ бол саармаг хүйсний үг), Der Montag – Даваа гараг (энэ бол эр хүйсний үг), Die Pause – Завсарлага (энэ бол эм хүйсний үг) гэх мэт байдаг юм. 

Иймээс Герман хэл сурах нэгэн хүндрэл нь нэр үгийг хүйсийн ялгац гишүүн болон олон тооны нэршилтэй нь хамт цээжлэхээс өөр арга байдаггүйд оршдог. Герман хэл бүхий улс орнууд руу сургуульд явах хүсэлтэй хүүхэд залуусын хувьд аль болох хурдан хугацаанд, шахуу бэлдээд B2 шалгалтанд тэнцэх боломж бий. Гэхдээ Германы их сургуулиуд дор хаяж 160 – 200 (дээд тал нь 1000) цаг тус хэлийг судалсан байх ёстой гэдэг шаардлагыг тавьдаг. Тухайн хэлийг сурсан хугацаа / цаг бол маш чухал гэсэн үг л дээ. 

Харж давтсаар байгаад аль ч үгийг заасан алдалгүй хэлдэг болох нь Герман хэл сурах үндсэн арга. Би дэс дарааллыг бус, тухайн үгийг цээжлэхэд анхаарлаа хандуулдаг байсан тул замбараагүй л тэмдэглэдэг байлаа. Өөрөөр хэлбэл, хуудасны нэг талд Монгол үгнүүдийг, нөгөө талд нь Герман үгийг бичиж цээжилнэ. Ингэхдээ үгсийг аль болох дарааллаар нь бичихгүйг хичээдэг байсан юм. 

 

БҮХ АЯЛГЫГ ОЙЛГОХ БОЛОМЖ БИЙ

Үнэн хэрэгтээ, чи Берлинд цэвэр Герман аялгыг сурахгүй. Энэ бол 3 сая гаруй иргэнтэй БНГУ-ын нийслэл хот. Энд орон орны иргэд амьдарч байгаа. Тийм болохоор, чи Берлинд Hochduetsch буюу цэвэр Герман аялга (German Standard German)-г сайн сурах боломж ховор л болов уу. Hamburg гэх мэт нутаг дэвсгэрийн төвд орших томоохон хотуудад л цэвэр Герман аялгыг сурах боломжтой. 

Гэхдээ, хэрвээ чи цэвэр Герман аялгыг сурчихвал бусад бүх аялгыг төвөггүй ойлгож чадна. 

 

ОРЧУУЛГА

Герман хэлний үйл үг дандаа өгүүлбэрийн хоёрт байрлана. 

Үйлийн эзэн харин үйл үгийнхээ урд юм уу, ард орно. 

Мөн нэр үг дандаа томоор бичигддэг.  

 

Ингэхээр чи өгүүлбэрийг хараад тухайн өгүүлбэрт хэдэн нэр үг байгаа вэ гэдгийг мэдэж болно гэсэн үг. Энэ бол Герман хэлний чухал гурван дүрэм л дээ. Эдгээрийг мэдэж байхад тус өгүүлбэр яг юун тухайн өгүүлж байгааг гадарлаж, ойлгож чадна гэсэн үг. Гэхдээ аливаа хэлийг сурахад тухайн хэлнээс төрөлх хэл рүүгээ орчуулах үргэлж амархан байдаг. Чи тухайн өгүүлбэрийг уншаад утгыг нь ойлгож байгаа болохоор өөрийн сайн мэддэг хэлрүү хүссэнээрээ хувирган бичих боломжтой. 

Харин тухайн хэлийг сурах гэж буй бол өдөр бүр өөрийн төрөлх хэлнээс суралцаж байгаа хэлрүүгээ орчуулж үзэх хэрэгтэй. Эхний үед өөрийн бодол санаа, хэлмээр байгаа өгүүлбэрийг орчуулан туршиж, дадах нь чухал. Дараа нь, Монгол хэл дээрх мэдээ, бичил мэдээллийг Герман уруу орчуулж үзэж давтах хэрэгтэй. Энэ нь сурч буй хэлнийхээ үг, бүтээврүүдийг хэрэглээний аргаар тогтоож байгаа явдал юм. 

 

ДҮРЭМ БОЛ ГАНГАРАА 

Би их сургуулиа төгссөнөөс хойш багшлахынхаа хажуугаар хөтөч, орчуулагч хийж байна. Миний хувьд бодит туршлага, онол хоёр аль аль нь маш чухал нөлөө үзүүлсэн санагддаг. Ямар ч хүн аливаа улсад очоод нэг жил болоход тэр хэлээр ярьж, ойлголцож чаддаг болно.

Аливаа хэлийг сурна гэдэг тус орны бичгийн болон ярианы соёлыг эзэмшиж байна гэсэн үг л дээ. Иймд тухайн хэлийг дүрмээр нь зөв хэрэглэх нь надад маш гоё сэтгэгдэл төрүүлдэг.

Холбоотой мэдээ

OMPlaylist: Бүх цаг үеийн шилдэг гитарын гоцлолтой 10 дуу

Цаг агаартай зүйрлэн илэрхийлвэл таны өнөөдөр ямар байна вэ? Хэдхэн цагийн дараа амралтын өдөр болох гэж буй юм чинь нэг их шуураагүй гэж найдья. Яг өнөөдөр шиг налгар өрнөж байж ч болох юм. Цаг агаар

Э. Сударчулуун 2019-11-08

Герман хэл анхлан суралцагчдын гаргадаг түгээмэл алдаа + практик зөвлөгөө

Европын орнуудын иргэд Англи, Испани, Герман хэлийг түлхүү хэрэглэдэг. Язгуурын хувьд “Энэтхэг-Европ” хэлний бүлд багтаж, цагаан толгойг Латин үсгээр тэмдэглэх боловч хэл зүйн хувьд Англи, Солонгос гэ

Э. Сударчулуун 2019-11-07

5 доллартой бол Амазоноос бэлгэнд өгөх цахим ном худалдан авах боломжтой юу?

Өдрийн мэнд. Бидэнтэй өнөөдрийг хүртэл хамт байж, энэхүү нийтлэлийг уншин эхэлж байгаа танд баярлалаа. OneMinute-н хамт олон уншигч залууст хөтөч байхаар зорин ажиллаад хоёр дахь жилрүүгээ орсон байна

Э. Сударчулуун 2019-11-06