fbpx

Жагсаалт

OMPlaylist: Бүх цаг үеийн шилдэг гитарын гоцлолтой 10 дуу

Э. Сударчулуун Э. Сударчулуун
2019-11-08 2848 0

Цаг агаартай зүйрлэн илэрхийлвэл таны өнөөдөр ямар байна вэ? Хэдхэн цагийн дараа амралтын өдөр болох гэж буй юм чинь нэг их шуураагүй гэж найдья. Яг өнөөдөр шиг налгар өрнөж байж ч болох юм. Цаг агаарын урьдчилсан мэдээллийг үзэхэд, дулаахан байх сүүлийн долоо хоног болж өнгөрч байна. 

Таныг эрч хүч, догдолсон энерги дүүрэн ажлын сүүлийн өдрийг үр бүтээлтэй туулаасай гэсэндээ бид гитарын ритмлэг аязтай дууг сонсгон хүргэхээр шийдсэн юм. Ингээд бүх цаг үеийн шилдэг гитарын гоцлолтой дуунуудын жагсаалтыг Planet Rock, U Discover Music, Guitar World зэрэг вэб хуудаснаас сонирхон, нэгтгэж нэгэн шинэ жагсаалт бүхий 10 дууг тодрууллаа. Enjoy 🙂 

 

10. Beatles – While my guitar gently weeps /ft Eric Clapton/

Beatles хамтлагийн “хамгийн даруухан” нь гэж George Harrison-ыг хочилдог байлаа. Түүнийг насан эцэслэснээс жилийн дараа Лондон хотод “Concert for George” тоглолт болж уран бүтээлчид үе үеийн хит дууг нь дуулцгааж байсан. Тухайн үед “While my guitar gently weeps” дууг Eric Clapton хүргэж, тус performance олон үзэгчийг уйлуулсан юм. “Rolling Stone” сэтгүүлийн “Бүх цаг үеийн хамгийн гайхалтай 500 дуу” жагсаалтанд багтдаг тус дууг George Harrison зохиож, George Martin продюсерлосон байна. “While my guitar gently weeps” дуу 51 жилийн өмнө арваннэгдүгээр сард анх удаа цацагдаж байжээ.

 

9. Guns n’ Roses – November Rain

“Бүх цаг үеийн шилдэг 10 гитарын гоцлол” playlist-г арваннэгдүгээр сард заавал сонсох хэрэгтэй бас нэгэн шалтгаан нь энэ. “November Rain” дуу 1992 онд хамтлагийн гурав дах цомог “Use Your Illusion”-д багтаж байсан. Тус алдарт клипний зураг авалтын үеэр MV-ний гол дүр, гоцлол дуучин  Axl Rose болон түүний найз бүсгүй Stephanie Seymour нар гэрлэлтээ батлуулсан гэдэг.   

 

8. Eagles – Hotel California 

Найрууулагч Alison Ellwood 2013 онд хийсэн “History of Eagles” баримтат кинонд дуучин, бөмбөрчин Don Henley тус дууны тухай ярихдаа “чадвараа ахиулахын тулд олон олон туршилт хийх хүсэлтэй байсан. Ийм нэг туршилтын дүнд л энэ дуу бүтсэн” гэж билээ. Харин тэдний туршилт болох “Hotel California” хамгийн олон уран бүтээлч коверлож байсан дуунуудын тоонд багтдаг. Тус дуу гарсан жилээ Grammy Awards-с оны шилдэг уран бүтээл шагналыг авч байлаа.

 

7. Prince – Purple Rain

“I never wanted to be your weekend lover”, тийм үү? 

Энэ дуу The Rock and Roll Hall of Fame-д уран бүтээлчийнхээ нэрийг бичүүлсэн. “Purple Rain” дуу нь Prince-н ижил нэрт,  зургаадах цомогт багтан 1984 онд олны хүртээл болж байсан юм. Pitchfork, The New-Yorker зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Purple rain”-г түүний хамгийн шилдэг цомог гэж дүгнэсэн байдаг. Дуучин Prince нийт 39 цомог бүтээжээ. 

 

6. Guns n’ Roses – Sweet Child o’ Mine

Энэ дууны үгийг ердөө л таван минутын дотор бичсэн гэдэг. Guns n’ Roses хамтлагийн “Sweet Child o’ Mine” дуу RIAA-н зууны шилдэг дуу жагсаалтанд бичигдэж байсан юм. Тус дууг сонссон хүн бүр гитарчин Slash (Saul Hudson)-н уянгалаг удаан ритмтэйгээр solo гитар тоглодог хэсэгт дурладаг биз. Тэр нэгэн удаа “энэ дуунд хайр, үзэн ядалт гэх мэт туйлын мэдрэмжийг шингээхийг хүсч галзуурах шахаж байсан” гэж ярьсан нь байдаг. 

 

5. Cream – Cross Road Blues /ft Eric Clapton/

Eric Clapton бол гайхамшигтай хөгжимчин, жинхэнэ домог. Энэ жагсаалтанд түүний тоглосон хоёр ч ая бий. Гэтэл яагаад “Layla” байхгүй юм бэ, гэж үү? “Layla” бол “Tears in Heaven”-ий дараа орох түүний гайхамшигт бүтээлд зүй ёсоор тооцогдоно. Гэхдээ асуултынхаа хариултыг нь “Cross Road Blues” дууг сонсоныхоо дараа мэдэх болно шүү. Cream хамтлагийн “Cross Road Blues” дуу 1936 оны арваннэгдүгээр сард олны хүртээл болж байсан. 

 

4. Jimi Hendrix – Voodoo Child (Slight Return)

“Voodoo Chile” биш “Voodoo Child” шүү. Rolling Stone сэтгүүл гитарчин, дуучин James Marshall “Jimi” Hendrix-г бүх цаг үеийн хамгийн шилдэг гитарчнаар тодруулж байсан. Харин The Rock and Roll Hall of Fame-д түүнийг онцлон тэмдэглэхдээ “Бүх цаг үеийн хамгийн шилдэг рок ая зохиогч” гэж тодорхойлсон байна. Тус дууг Chas Chandler продюсерлож, 1968 онд олны хүртээл болсон юм. 

 

3. Van Halen – Eruption

Hard rock, glam metal төрлийн Van Halen хамтлагийг одоо хүмүүс тийм ч сайн мэдэхгүй биз. Продюсер, хөгжимчин Eddie Van Halen-ий ганцаараа тоглосон энэ ая болон “Runnin’ with the Devil” гэх дуу нь л радиогоор хамгийн их явдаг байсан гэдэг. Тус дууг Ted Templeman пролюсерлож, 1978 онд анх цацаж байжээ. 

 

2.Led Zeppelin – Stairway to Heaven  

“And she’s buying stairway to heaven”…

Энэ дууг сонсоогүй хүн ховор биз. Led Zeppelin хамтлагийн “Led Zeppelin IV” цомогт багтдаг тус дууг Jimmy Page продюсерлож, 1971 оны арваннэгдүгээр сард цацаж байжээ. “Stairway to Heaven” дуу “Rolling Stone” сэтгүүлийн “Бүх цаг үеийн хамгийн гайхалтай 500 дуу” жагсаалтын 31-т бичигддэг. 

 

1. Pink Floyd – Comfortably Numb

Английн нэрт Pink Floyd хамтлагийн 11 дэх цомог “The Wall”-д “Comfortably Numb” гэх энэ дуу багтдаг. “Comfortably Numb”-г хоёр соло гитартайгаар тоглосон бөгөөд үүгээрээ алдартай дуу билээ. Дуучин, гитарчин David Gilmour, хөгжмийн зохиолч, басс гитарчин Roger Waters нар энэ дууг хэрхэн хийх талаар маш их санал зөрөлдөж, удаан маргалдаж байсан гэдэг. “Comfortably Numb” дууг Bob Ezrin, David Gilmour, Roger Waters, James Guthrie нар продюсерлож, 1980 онд цацаж байжээ.

Холбоотой мэдээ

OMPlaylist: Бүх цаг үеийн шилдэг гитарын гоцлолтой 10 дуу

Цаг агаартай зүйрлэн илэрхийлвэл таны өнөөдөр ямар байна вэ? Хэдхэн цагийн дараа амралтын өдөр болох гэж буй юм чинь нэг их шуураагүй гэж найдья. Яг өнөөдөр шиг налгар өрнөж байж ч болох юм. Цаг агаар

Э. Сударчулуун 2019-11-08

5 доллартой бол Амазоноос бэлгэнд өгөх цахим ном худалдан авах боломжтой юу?

Өдрийн мэнд. Бидэнтэй өнөөдрийг хүртэл хамт байж, энэхүү нийтлэлийг уншин эхэлж байгаа танд баярлалаа. OneMinute-н хамт олон уншигч залууст хөтөч байхаар зорин ажиллаад хоёр дахь жилрүүгээ орсон байна

Э. Сударчулуун 2019-11-06

Halloween vibe: Halloween-ы баярын үеэр заавал үзэх шилдэг 10 кино 

Аалз, сүнс, хулуу, шулам, чөтгөрийн хэлбэр дүрстэй чимэглэлээр дүүрэн сарын мэнд хүргэе. Манай улсад Halloween-ы баярыг төдий л тэмдэглэдэггүй болохоор нэг л догдлохгүй, уур амьсгал бүрдэж өгөхгүй бай

oneminute 2019-10-22