fbpx

Гадаадын тэтгэлэг

University of Exeter уул уурхай, геологийн ангийн оюутнуудад зориулан тэтгэлэг зарлаж байна

Э. Сударчулуун Э. Сударчулуун
2019-11-11 3304 0

Их Британийн Эксетер хотын их сургууль 2020/2021 он буюу ирэх хичээлийн жилийн тэтгэлэгийг зарласан байна. Тус тэтгэлэгт хөтөлбөрт уул уурхайн инженерийн I-IV дамжааны оюутнууд болон геологийн ангийн I-IV дамжааны оюутнууд хамрагдах боломжтой юм. Энэхүү тэтгэлэгт хүсэлт илгээгчийн мэдээллийг Universities and Colleges Admissions Service (UCAS)-тай хамтран нягталж, шийдвэрийг ирэх оны зургаадугаар сард гаргана.

“University of Exeter” нь 1993 онд уул уурхайн эдийн засаг, геологи, геофизик, геохими зэргээр 130 жилийн турш дагнасан “Camborne School of Mines”-г салбар сургуулиа болгон авсан. Тус сургуульд BEng & MEng Mining Engineer чиглэлээр орон орны 1000 орчим оюутнууд суралцдаг. 

 

ТЭТГЭЛЭГИЙН ЗОРИЛГО: 

25 уул уурхайн инженерийн ангийн шилдэг оюутан + 6.000 евро + (University of Exeter-т суралцах эрх)

5 геологийн салбарын шилдэг оюутан + 6.000 евро + (University of Exeter-т суралцах эрх)

 

ТЭТГЭЛЭГИЙН САЛБАР: 

Уул уурхайн инженер, геологич 

 

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ҮНДСЭН ШАЛГУУР:

Дамжаа: I-IV курс

Салбар чиглэл: BEng Mining Engineer, MEng Mining Engineer & BSc Geology, MGeol Geology 

Хамрах хүрээ: Олон улсын оюутнууд

Хэлний мэдлэг: Энэ удаагийн тэтгэлэгт тодорхой оноо заагаагүй ч, бичгийн болон ярианы түвшин өндөр байхыг шаардаж байгаа юм. Учир нь тэтгэлэгийн шагнал зөвхөн тус сургуульд эсвэл Их Британид хэрэгжих тул энд хичээллэх боломжтой хэлний мэдлэгтэй байх хэрэгтэй билээ. 

 

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ СҮҮЛИЙН ХУГАЦАА 

2020 оны тавдугаар сарын 31

 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ 

Тус тэтгэлэгт хөтөлбөрт хүсэлт илгээхэд BEng Mining Engineer, MEng Mining Engineer & BSc Geology, MGeol Geology суралцдаг гэдгийг нотлох тодорхойлолт хэрэгтэй. Өөр нэг их материал шаардлагагүй байна. Гэхдээ геологийн чиглэлийн хүсэлт илгээх сонирхолтой оюутнууд өөрийнхөө тухай 500 үгтэй эссэ заавал хавсаргах шаардлагатай юм. 

ГЕОЛОГИЙН ЧИГЛЭЛИЙН ОЮУТАН ТЭТГЭЛЭГТ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ 

УУЛ УУРХАЙН ИНЖЕНЕРИЙН АНГИЙН ОЮУТАН ТЭТГЭЛЭГТ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ

 

UNIVERSITY OF EXETER 

Одоо долоон үндсэн факультет, гурван хотхонд хичээллэдэг University of Exeter нь 1838 онд байгуулагдсан. Эхний жилүүддээ сургууль урлаг, шинжлэх ухааны эрдэм шинжилгээний судалгаа түлхүү оролдон, хийдэг байсан юм. Тухай үед Кэмбрижийн их сургуулийн дэмжлэг, нөлөөллөөр Exeter 1870 онд их сургуулийн дайтай коллеж хэмээн үнэлүүлтлээ өргөжиж байлаа. Ингээд 1900-д оны эхээр суралцагчдийн нийгмийн байр суурь, үйл ажиллагаа улам цэцэглэж, сургууль нэрд гарав. Улмаар 1955 онд Урлаг, Нийгэм судлал, Хууль эрх зүй, Шинжлэх ухааны гэсэн факультеттэй их сургууль болжээ. 

University of Exeter-д  бакалаврын зэргээр 15 мянган оюутан, нийт 20 мянган оюутан суралцаж байна. Энд био шинжлэх ухаан, хэл шинжлэл, инженерчлэл, түүх, байгаль экологи, бизнес, зар сурталчилгаа, дэлгэцийн бүтээл болон гэрэл зураг гэх мэт салбарын номнууп болон Корнвеллийн судалгааны ажлууд, олон улсын их дээд сургуулийн эрдэм шинжилгээний өгүүллүүдийг архивласан хоёр номын сан ажилладаг. 

Холбоотой мэдээ

2020 оны Магистр, Докторын JDS тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Энэхүү тэтгэлэг нь /Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр/ нь хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд гар бие оролцох, ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх залуу төрийн албан хаагчдыг Япо

Цацрал 2020-09-11

DAAD тэтгэлэг – Төрийн удирдлага, сайн засаглалын чиглэлээр магистрын тэтгэлэг зарлагдлаа

Энэхүү тэтгэлэг нь Герман улсын DAAD -ын Хельмут-Шмидт-Хөтөлбөр бөгөөд төрийн удирдлага, сайн засаглалын чиглэлээр магистрт сурах  Африк, Латин Америк, Хойд / Төв Америк, Өмнөд Ази, Зүүн Өмнөд Ази, Ой

Цацрал 2020-05-28

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН “РОСНЕФТЬ” НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ НИЙГЭМЛЭГИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА

ОХУ-ын “Роснефть” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилд М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургууль, Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн б

Цацрал 2020-03-19