fbpx

Номын хэлэлцүүлэг

Нэрт зохиолч Ф.Достоевскийгоос суралцах санаа

Э. Сударчулуун Э. Сударчулуун
2019-11-11 6376 2

Оросын нэрт зохиолч, их сэтгэгч, философич Фёдор Михайлович Достоевскийн 198 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тодруулбал, тэрээр 1821 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр мэндэлжээ.

Иймд, өнөөдрийн нийтлэлээр бид түүний зохиол, бүтээлээс ойлгох суралцах хэрэгтэй гэсэн санаануудыг түүвэрлэн бэлтгэлээ. Нэрт сэтгэгчийн үзэл санааг бүрэн тайлбарлана гэдэг бэрх. Тиймээс, эшлэлүүдийг ямар нэгэн тайлбар зүүлтгүйгээр багтаасан болно. 

Түүний “Гоо сайхан дэлхийг (ертөнцийг) аварна” хэмээх эшлэлийг мэдэхгүй хүн ховор болов уу. Зөвхөн энэ өгүүлбэрээс болж олон мянган эрдэмтэн, хэл шинжээч, утга зохиол судлаач нар түүний дүрсэлсэн гоо сайхныг хайн судалгааны бүтээлүүд туурвиж байсан нь бий. Өөрөөр хэлбэл, зохиол бүтээлдээ шингээсэн үзэл санаа бүрээс нь үе үеийн уран бүтээлч, судлаач нар суралцсаар байгаа билээ. 

 

Фёдор Михайлович Достоевский дайны үеийн цэргийн эмчийн гэрт төрсөн юм. Тэднийх “Достоево” хэмээх эдлэн газрын нэрээр овоглодог байлаа. Польш хэлнээс үүссэн энэ үг “шадар албат”гэсэн утгатай бөгөөд өвөг эцэг нь тус эдлэнг шагналд авсан түүхтэй. Суут зохиолч хожмын дурсамжиндаа эцэг эхийгээ “нэгэн хэвийн байдлаас ангижрах хүсэлтэй дэвшилтэт хүмүүс” байсан гэж дурсдаг. Эцэг эхийнх нь хүсэл зохиолчийн сэтгэлгээ, хүмүүжилд чухал нөлөө үзүүлсэн биз. Түүний зохиол бүтээл 170 гаруй хэл дээр орчуулагдан, Нобелийн шагналт олон зохиолч, судлаач нар түүнээс үлгэр жишээ авдаг.  Достоевский “Гэм зэм”, “Карамазовын хүүхдүүд”, “Газар доороос бичсэн тэмдэглэл”, “Солиот”, болон “Албингууд” гэх гол таван бүтээлээсээ гадна, 30 гаруй тууж, мөн тооны өгүүллэг, жүжиг, кино зохиол зэргийг бичсэн байна. 

 

“Хүнийг гэм нүгэлтэй нь хамт хайрла” – “Гэм зэм” роман

 

“Хайрлана гэдэг зовно гэсэн үг. Өөрөөр хайр байх боломжгүй.” – “Газар доороос бичсэн тэмдэглэл” өгүүллэг 

 

“Зүрх сэтгэлтэй хэдий ч ойлгодоггүй тэнэг, ойлгосон ч зүрх сэтгэлтгүй тэнэг хоёул адилхан аз жаргалгүй – “Солиот” роман

 

“Хүний оршихуйн нууц нь зөвхөн амьд байхад биш, харин амьдрах зүйлээ олоход буй ”

 

“Тэр болгон юмыг үгээр илэрхийлж болохгүй, зарим зүйлийг хэзээ ч яриагүй нь дээр.” – “Хөвүүн заяа” роман

 

“Шаналан, зовлон зүдгүүрээс л агуу оюун ухаан, уужуу зүрх сэтгэл төрдөг. Миний бодлоор, үнэхээр сайхан хүмүүс дэлхий дээрх хамгийн уй гунигтай хүмүүс байж таарна.” – “Гэм зэм” роман

 

“Юун түрүүнд, өөрийгөө бүү хуураарай. Өөрөө өөрийгөө хуурдаг, худал хуурмагаа хүлээн зөвшөөрдөг хүн дотоод үнэнээ, эргэн тойрныхоо үнэнийг таньж чадахгүй болдог. Ингээд өөрийгөө ч хүндлэх үнэлэмжээ, бусдыг хүндлэх хүндэтгэлээ алддаг. ” – “Карамазовын хөвгүүд” роман 

 

“Хүндлэл дууссан газарт хайр дуусдаг” – “Карамазовын хөвгүүд” роман

 

“Там гэж юу вэ? Хайрлах боломжгүйн тарчланг хэлнэ гэж би боддог.” – “Карамазовын хөвгүүд” роман

 

“Тархи хамгийн чухал нь биш ээ. Харин тархийг залдаг ёс суртахуун, зүрх сэтгэл, өгөөмөр чанар, бүтээлч санаа хамгийн чухал.”

 

“Хүн зовлонгоо ихэд анхаарч, ач холбогдол өгдөг ч баяр хөөрөө ер анзаардаггүй. Хэрвээ анзаардаг байсан бол хүнд баяр хөөр бүхэн хангалттай аз жаргал авчирдгийг харахсан”

 

Бичвэрийн төгсгөлд сонирхуулахад, нийтлэлч Баабар нэгэн нийтлэлдээ Ф.Достоевскийг “Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч” гэж тодорхойлсон байна. Түүнчлэн,дуучин Magnolian түүний “The Dream of Ridiculous man” өгүүллэгтэй ижил нэрт дуу гаргаж байсныг олон хүн мэдэх биз.

Холбоотой мэдээ

Нэрт зохиолч Ф.Достоевскийгоос суралцах санаа

Оросын нэрт зохиолч, их сэтгэгч, философич Фёдор Михайлович Достоевскийн 198 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тодруулбал, тэрээр 1821 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр мэндэлжээ. Иймд, өнөөдрийн

Э. Сударчулуун 2019-11-11

Подкаст: “ГАЙХАМШИГ”ном-ыг орчуулагчын үгээр + Сонирхолтой эшлэлүүд

Номын хойноос булангийн анхны нийтлэлээрээ "Болор судар" хэвлэлийн газраас эрхлэн гаргасан "ГАЙХАМШИГ" номыг танилцуулахын зэрэгцээ, тус хэвлэлийн газрын ерөнхий редактор, хөрвүүлэгч Б.  Уранболортой

oneminute 2019-03-07