fbpx

Зөвлөгөө

Жилийн төлөвлөгөө гаргах 5 алхам

Цацрал Цацрал
2020-01-01 130688 35

Жил бүр олон хүн “энэ жил миний жил байх болно, ёстой үзүүлээд өгнө” гэдэг. Гэхдээ яагаад заримдаа бодит байдал дээр энэ нь амаргүй байдаг юм бол? Яагаад зарим зүйл бодсон шиг байдаггүй юм бол? Үүний  нэгэн шалтгаан нь зөв тооцоолж, бодитой төлөвлөж чадаагүйд байдаг байна. Мэдээж жид бүр бидэнд ямар нэгэн сорилт, бартаа заавал учирдаг. Гэхдээ хаашаа явж байгаагаа мэдэж байгаа хүнд ямар ч саадууд зогсоож  чадахгүй. 2020 оны эхний дугаартаа бид ирэх төлөвлөгөөгөө гаргахад тань замчлах  нийтлэл бэлтгэн хүргэж байна.

1. Өмнөх жилээ үнэлэх

Бид нэг жилийн дотор л олон зүйлийг ойлгож ухаарч авсан байдаг. Магадгүй та өмнө жил өөртөө зорилго тавьж байсан бол түүндээ хүрч чадсан эсэхээ дүгнээрэй.

Энэ хэсгийг олон хүн зүгээр л алгасчихдаг. Гэхдээ ямар нэг үр дүнд хүрэхийн тулд үнэлэлт дүгнэлт заавал байх хэрэгтэй. Тухайн үр дүнгээс сонирхолтой датаг авч дараагийн төлөвлөгөөнд ашиглаж болно. Жишээ нь 2019 онд англи хэлний чадвараа сайжруулна гэж байсан ч үр дүнд хүрээгүй бол яагаад үр дүн гаргаагүй шалтгаанаа олж дараа жилийн төлөвлөгөөнд илүү нарийн тусгана. Тодруулбал англи хэлээ сайжруулаагүй шалтгаан нь хангалттай сайн цаг гаргаж чадаагүй бол энэ жилийн төлөвлөгөөнд англи хэл сурах цагийг тусгайлан оруулж өгнө.  Энэ байдлаар бид “алдаанаас суралцах” замаар илүү сайн төлөвлөгөө гаргах суурийг бэлдэнэ.

Яаж эхлэхээ мэдэхгүй байвал дараах асуултыг өөрөөсөө асуугаарай.

Би өнгөрсөн жил ямар амжилтанд хүрсэн бэ?

Би өнгөрсөн жилийн ямар хэсгүүдэд сэтгэл хангалуун байна вэ?

Ямар алдаа гарсан бэ?

Ямар хэсгүүдэд сэтгэл дундуур байна вэ?

Миний  хамгийн дуртай мөчүүд юу байсан бэ?

Хэрэв би өнгөрсөн жилийн  ямар нэг зүйлийг өөрчлөх боломжтой бол энэ нь юу байсан, яагаад вэ?

Би амьдралынхаа аль хэсэгт анхаарлаа хандуулсан бэ?/хувь хүний хөгжил, амралт чөлөөт цаг, эрүүл мэнд, харилцаа, мөнгө, ажил мэргэжил, хамт олон гэх мэт/.

Амьдралынхаа аль хэсэг анхаарал татсангүй вэ?

Нуршуу санагдаж болох ч энэ нь таны амьдралыг өөрчлөх хүч ч байж болно гэдгийг санаарай. 

2. Зорилгоо тодорхойлох

Oneminute-ын зүгээс та өөрийн анхаарал хандуулах хэд хэдэн хэсгийг тодорхойлохыг зөвлөж байна. Жишээ нь хувь хүний хөгжил, амралт чөлөөт цаг, эрүүл мэнд, харилцаа, мөнгө, ажил мэргэжил, хүрээлэл гэх мэт. Таны онцлогоос хамаарч хэдч байж болох ба эрэмбэ дарааллаа ч өөрөө тогтоох боломжтой. Заа ингээд хаашаа анхаарал хандуулахаа тодорхойлсон юм чинь ямар зорилгод хүрэхээ тус бүрт нь гаргая. Танд хэрэг болох үүднээс дараах жишээг харуулъя. 

Хувь хүний хөгжил – Асуудалд эерэг тайван хандах сэтгэл зүйг суулгах, цаг үеэсээ хоцрохгүй байх

Амралт чөлөөт цаг – Дуртай спортоороо хичээллэх, гэр бүлдээ цаг зав зарцуулах

Эрүүл мэнд – Үргэлж бие мах боди, сэтгэлзүйгээ эрүүл хүчтэй байлгах

Мөнгө – Санхүүгийн чадвараа 20 хувиар сайжруулж, хадгаламжаа өсгөх

..Гэх мэтээр хэсэг тус бүр дээр өөрийн зорилгоо тусгаарай.

Анхаарах зүйлс: 

Хэзээ гэхэд хүрэх вэ, эсвэл байнгын хэвшил тогтоох уу зэргийг маш тодорхой тусгах. Цаг хугацаа тодорхой байх.

Хэмжигдэхүйц байх. Энэ зорилгодоо хүрсэн эсэхээ юугаар хэмжих вэ? Түүнийгээ тодорхой тусгаарай.

Бодитой байх. Энэ бол бэрд гарж ирэхэд хүслээ хэлэх биш шүү дээ. Бид нэг жилийн хугацаанд юунд хүрч чадах нөөц бололцоо байна түүндээ тохируулан зорилгоо гаргаарай.

3. Зорилт тодорхойлох

Хэдүүлээ одоо зорилгоо тодорхойлсон бол түүндээ хэрхэн хүрэх вэ гэдэг төлөвлөгөө боловсруулъя. Хэрхэн хүрэх арга замаа тодорхойлоогүй бол дээрх бичсэн зорилго тань зүгээр л хүсэл болж өнгөрнө. Зорилт тодорхойлохдоо SMART дүрмийг санаарай.

S – specific – Тодорхой
M: measurable – Хэмжихдэхүйц
A: achievable – Хүрэх боломжтой
R: relevant – Хамаарал бүхий
T: timely – Цаг хугацаатай

Зорилго тус бүр дээрээ энэхүү дүрмийн дагуу хүрэх арга замаа бичээрэй. Жишээ нь жингээ барих гэсэн зорилго байхад түүнд хүрэх үйлдэл буюу өдөрт 1 цагийг дасгал хийхэд зарцуулах байж болох юм. Аль болох тодорхой, нарийн байх тусам сайн гэсэн үг.

4. Зорилтоос гарсан шийдвэрүүдийг цагийн хувиарт тусгах

Зорилгодоо хүрэх арга замаа олсон юм чинь хамтдаа үйл хэрэг болгоцгооё. Та бүхэн аль хэдийнээ өдөр хэдэн удаа, хэр их цаг зарцуулах зэргийг тооцоолсон байх. Дээр дурдсан эрүүл мэнд гэсэн хэсэгт хамаарах жингээ барих гэсэн зорилт байлаа гэж бодъё. Тэгвэл өдөрт нэг цагийг дасгал хийхэд зарцуулахаар боллоо. Тэгвэл дасгал хийх цагаа  өглөө байх уу эсвэл өдөр үү гэх мэтчилэнгээр тооцоолж өөрийн цагийн хувиартаа тусгаарай.

Ингээд бид томоос жижиг рүү гэсэн аргачлалаар өөрсдийн амьдарлаа үнэлж дүгнэн цаашид анхаарал хандуулах хэсгүүдээ тодорхойлж, түүнд ямар үр дүнд яаж хүрэх вэ гэдгээ маш нарийн төлөвлөчихлөө.

Одоо харин сүүлийн хэсэг рүү орцгооё.

5. Төлөвлөгөөг мөрдөх дүрмээ тодорхойлох

Төлөвлөлт чухал ч гэсэн гүйцэтгэл байхгүй бол яах вэ? Эцсийн эцэст яах гэж төлөвлөж байгаа билээ дээ. Хүн бүр төлөвлөгөөд түүндээ хүрдэг бол бүгд л мөрөөдлийн амьдралаараа амьдарч байгаа. Зорилгодоо хүрсэн эсэхийг та өөрөө л хянаж, гүйцэтгэж, үр дүнгээ хүртэнэ шүү дээ. Өөрөөр хэлбэл та өөрөө өөртөө “дарга” гэсэн үг. Тиймээс өөртөөгөө тохиролцох бяцхан “гэрээ” хийгээрэй гэж зөвлөж байна.

Үүнд:

–  Эрсдэл тооцоолох 
Хэрэв ямар нэгэн тооцоолоогүй эрсдэл тулгарвал хэрхэн удирдаж жолоодох вэ гэдгээ тодорхойлоорой.

–  Сахалга батын дүрмээ өөртөөгөө тогтох 
Хэрэв зорилгодоо хүрэх төлөвлөгөөндөө хүрэхгүй, зөрчвөл ямар хариуцлага тооцох вэ? Жишээ хэлээ сайжруулахаар өдөрт 2 цагийг зарцуулна гэсэн боловч хийгээгүй бол дараагийн өдөр нь 5 цагийг нөхөж зарцуулж, нэмж 50 үг цээжилнэ гэдэг ч юм уу..

Магадгүй танд ямар их юм бэ гэж санагдаж болох юм. Гэхдээ битгий залхуураарай. Магадгүй хэдхэн цаг зарцуулах хэдий ч хэтдээ амьдралын маш их хугацааг хэмнэх болно. Амжилт хүсье 🙂

 

Холбоотой мэдээ

Жилийн төлөвлөгөө гаргах 5 алхам

Жил бүр олон хүн "энэ жил миний жил байх болно, ёстой үзүүлээд өгнө" гэдэг. Гэхдээ яагаад заримдаа бодит байдал дээр энэ нь амаргүй байдаг юм бол? Яагаад зарим зүйл бодсон шиг байдаггүй юм бол? Үүний 

Цацрал 2020-01-01

Өөртөө хөрөнгө оруулах 3 чухал төлөвлөлт + эмэгтэй хүн бизнесийн салбарт ажиллах онцлог

Эдгээр 3 зүйлийг л сайн төлөвлөөрэй. Бусад нь аяндаа энэ төлөвлөлтөө дагаад болчихдог гэж зочин маань хичээнгүйлэн захисан юм. Энэ дугаарт зочин Поларис эдүкэйшн академийн үүсгэн байгуулагч , сургагч

Цацрал 2019-12-10

Нэрт зохиолч Ф.Достоевскийгоос суралцах санаа

Оросын нэрт зохиолч, их сэтгэгч, философич Фёдор Михайлович Достоевскийн 198 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тодруулбал, тэрээр 1821 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр мэндэлжээ. Иймд, өнөөдрийн

Э. Сударчулуун 2019-11-11