fbpx

Гадаадын тэтгэлэг

DAAD тэтгэлэг – Төрийн удирдлага, сайн засаглалын чиглэлээр магистрын тэтгэлэг зарлагдлаа

Цацрал Цацрал
2020-05-28 3968 0

Энэхүү тэтгэлэг нь Герман улсын DAAD -ын Хельмут-Шмидт-Хөтөлбөр бөгөөд төрийн удирдлага, сайн засаглалын чиглэлээр магистрт сурах  Африк, Латин Америк, Хойд / Төв Америк, Өмнөд Ази, Зүүн Өмнөд Ази, Ойрхи Дорнодын оюутнуудад нээлттэй зарлагддаг тэтгэлэг юм.

Тэтгэлгийн төрөл: магистр 100% тэтгэлэг

Тэтгэлэгт хамрагдах зүйлс: Сургалтын төлбөр + амьдрах зардал + тэтгэмж

Суралцах сургууль: Germany Universities, University of Duisburg-Essen, Hertie School of Governance Germany, University of Potsdam, Hochschule Osnabrück, University of Osnabrück, University of Passa

Тэтгэлэгт бүртгүүлэх сүүлийн хугацаа: 2020 он 7 сарын 31

Суралцах чиглэл:

  • Public Policy
  • Governance

Тэтгэлгийн давуу тал: Сар бүр 850 евро тэтгэлэг олгодог ба дээрээс нь Герман улсын эрүүл мэндийн даатгалд оруулсан шимтгэл, аялал жуулчлалын зохих хөнгөлөлт, суралцах, судалгаа шинжилгээний хөнгөлөлт, түрээсийн татаас болон / эсвэл боломжтой бол эхнэр нөхөр ба / эсвэл хүүхдийн тэтгэмж орно. Суралцах хөтөлбөрөөс өмнө бүх тэтгэлэг эзэмшигчид 2020 оны 4-р сараас 2020 оны 9-р сар хүртэл 6 сарын хугацаатай Герман хэлний сургалтанд хамрагдаж болно.

Тэтгэлгийн шаардлага:

  • Акедемик түвшний боловсролын зэрэгтэй
  • Англи хэлний чадвар /сургууль бүрийн шаардлага өөр өөр байна/
  • Улс төрийн болон нийгмийн оролцоо
  • Герман дахь судалгааны төслийн сэдэвтэй холбоотой болон яагаад суралцах хүсэлтэй байгаа талаар  тайлбар
  • Суралцаад эх орондоо ямар үр ашиг авчирч чадах талаар тайлбар

Анхаарах:

  • Өргөдөл гаргагч нь хүсэлт явуулахад хамгийн сүүлийн боловсролын зэргээ 6 жилийн дотор хамгаалсан байх
  • Хэрвээ өргөдөл гаргагч Герман улсад 15 сараас илүү хугацаанд амьдарч байсан бол хүсэлт илгээх боломжгүй

Тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.scholarshipsads.com/daad-scholarship-in-germany-for-masters-in-public-policy-and-good-governance-helmut-schmidt-programm/?fbclid=IwAR3XbV7j0UweF7NdO2veRdjaJOsC9clu4DmqnoVytGMS4pmuImTg5BBLv2g

Холбоотой мэдээ

2020 оны Магистр, Докторын JDS тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Энэхүү тэтгэлэг нь /Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр/ нь хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд гар бие оролцох, ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх залуу төрийн албан хаагчдыг Япо

Цацрал 2020-09-11

DAAD тэтгэлэг – Төрийн удирдлага, сайн засаглалын чиглэлээр магистрын тэтгэлэг зарлагдлаа

Энэхүү тэтгэлэг нь Герман улсын DAAD -ын Хельмут-Шмидт-Хөтөлбөр бөгөөд төрийн удирдлага, сайн засаглалын чиглэлээр магистрт сурах  Африк, Латин Америк, Хойд / Төв Америк, Өмнөд Ази, Зүүн Өмнөд Ази, Ой

Цацрал 2020-05-28

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН “РОСНЕФТЬ” НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ НИЙГЭМЛЭГИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА

ОХУ-ын “Роснефть” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилд М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургууль, Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн б

Цацрал 2020-03-19