fbpx

Дотоодын тэтгэлэг

Дотоодын тэтгэлэг: Дэйл Карнеги тэтгэлэг 2021

Цацрал Цацрал
2020-09-11 640 0

2020-2021 оны хичээлийн жилд их, дээд сургуулийн бакалаврын төгсөх курсийн оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр

Зорилго:

Дэйл Карнеги Трэйнинг Монголоос зохион байгуулж буй оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь их дээд сургуулийн бакалаврын төгсөх курсийн оюутан залууст бусдыг манлайлах, нийгэмд үлгэрлэл үзүүлэх эерэг залуусыг бий болгох үүднээс Дэйл Карнегийн үндсэн курс болох Амжилтад хөтлөх ур чадварууд курс хөтөлбөрийн тэтгэлэг олгож, амжилт ололтоо зөв тодорхойлж, ажлын байрны хэрэгцээ шаардлагыг хангаж чадахуйц мэргэжилтэн болгон бэлтгэх зорилготой тэтгэлэгт хөтөлбөр юм.

Хамрагдах хүрээ:

Их, дээд сургуулиудын төгсөх курсийн оюутнууд оролцох боломжтой.

Тавигдах шаардлага:

  • 2020-2021 оны хичээлийн жилд бакалаврын төгсөх курсийн оюутан байх
  • Заасан хугацаанд сургалтад хамрагдах боломжтой байх /17:00-20:30 ажлын өдрүүдэд, даваа гараг бүр/
  • Өөрийн ирээдүйн карьер хөгжилд анхаардаг өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх
  • Сайн дурын үйл ажиллагаанд оролцох боломжтой байх | Volunteer хийх

Тэтгэлэг горилогчийн анкет, материал хүлээн авах хугацаа:

1. Тэтгэлэг горилогчийн анкетыг 2020 оны 9-р сарын 1-ны өдрөөс эхлэн blog.dalecarnegie.mn/scholarship линкээр орж бүртгүүлэн 2020 оны 9-р сарын 18-ний өдрөөс өмнө “Google Form” дахь анкетыг бөглөх

2. Та өөрийнхөө талаар болон ирээдүйд таны төсөөллөөр та хэн байхыг хүсэж байгаа, ирээдүйн зорилго, алсын харааныхаа талаар богино эссэ бичиж ирүүлэх 200-300 үгтэй байх. Илгээх имэйл хаяг: [email protected] хаягаар 2020 оны 9-р сарын 20 өдрөөс өмнө илгээх.

Шалгаруулалт 3 үе шатнаас бүрдэх ба үүнд:

  1. Анкет, танилцуулга шалгаруулалтын үе шат /2020.09.20 – 2020.09.25-ны өдрийн хооронд/ явагдана.
  2. Эссэ, танилцуулга шалгаруулалтын үе шат /2020.09.25 – 2020.09.30-ны өдрийн хооронд/ явагдана.
  3. Ярилцлагын үе шат /2020.10.01 – 2020.10.8-ны өдрийн хооронд/ явагдана.
  4. Даалгавар, сайн дурын ажил хийх шат-зохион байгуулагчийн зүгээс тухайн үед тодорхой мэдээлэл өгөх болно. Сайн дурын үйл ажиллагаанд оролцсон байдлаар эцсийн шатны дүнг 2020.10.18ны өдөр мэдээллэх болно.

Тэтгэлгийг шалгарсан 35 оюутанд Дэйл Карнегийн 2 сарын курс сургалтад үнэ төлбөргүй хамрагдах тэтэгэлэг олгоно. 

Анхаарах зүйл: Энэхүү тэтгэлэг нь мөнгөн тэтгэлэг биш олон улсын Дэйл Карнегийн хөтөлбөрт хамрагдах эрхтэй тэтгэлэг гэдгийг анхаараарай.

Эх сурвалж:

Холбоотой мэдээ

Дотоодын тэтгэлэг: Дэйл Карнеги тэтгэлэг 2021

2020-2021 оны хичээлийн жилд их, дээд сургуулийн бакалаврын төгсөх курсийн оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр Зорилго: Дэйл Карнеги Трэйнинг Монголоос зохион байгуулж буй оюутны тэтгэ

Цацрал 2020-09-11

Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр зарлагдлаа

Японы Элчин сайдын яамнаас зохион байгуулдаг Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр болох Япон хэл, Япон соёл судлаач оюутан болон ЕБС-ийн багшийн мэргэжил дээшлүүлэх курсын шалгалтын тов гарлаа.

Цацрал 2020-01-20

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА + ПРАКТИК ЗӨВЛӨГӨӨ

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт нэр дэвших хүсэлтэй оюутан, суралцагч нарын материалыг ирэх сарын 15-ныг хүртэл Ерөнхийлөгчийн Тамгын Газарт буюу Төрийн Ордны шуудангаар хүлээн авч байн

oneminute 2019-10-28